АМГТГ-аас шатахууны хомсдол үүсгэж, үнэ нэмсэн ААН-үүдэд хариуцлага тооцох буюу торгох санал гаргажээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 12 секунд
АМГТГ-аас шатахууны хомсдол үүсгэж, үнэ нэмсэн ААН-үүдэд хариуцлага тооцох буюу торгох санал гаргажээ

АМГТГ-аас шатахууны хомсдол үүсгэж, үнэ нэмсэн ААН-үүдэд хариуцлага тооцох буюу торгох санал гаргажээ

Төрийн ордонд Шадар сайд, Ерөнхий сайд шатахуун импортлогчидтой яг одоо хаалттай хуралдаж байна. Ашигт малтмал, газрын тосны газраас орон нутагт 17-18 хоногийн, Улаанбаатар хотод 3-5 хоногийн шатахууны нөөцтэй байна гэж мэдэгдэв.

Ийн шатахууны нөөц байхад өнгөрөгч шөнө яагаад ШТС-ууд крантаа хааж хомсдол үүсгэж, АИ 95 бензинийг литр тутамд нь 100 төгрөгөөр нэмэв гэдэг асуудал хуралдааны үеэр яригдаж байна. Энэ үйлдэл дээр нь АМГТГ-аас тэдгээр ААН-үүдэд хариуцлага тооцох буюу торгох санал гаргалаа. Монгол Улсын нэг сарын хэрэглээ болох 28000 тонн АИ 92 автобензинийг ОХУ нийлүүлж чадахгүй гэжээ. Тиймээс БНХАУ-ын талаас 14000 тонн АИ 92 автобензин авахаар тохирсон ч төмөр замын тээвэрлэлттэй холбоотойгоор гацаад буй. Хөх хотоос тээвэрлэх төмөр замын тээврийн асуудал шийдэгдвэл Монгол улсын шатахууны нөөц, худалдаа хэвийн болно гэж албаныхан хэлж байна

"БАЯНХОШУУ БИЗНЕС ИНКУБАТОР, СУРГАЛТ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ТӨВ"-ИЙН ИНКУБАТОР ХӨТӨЛБӨРИЙН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.