Путин төгсөшгүй дайн эхлүүлсэн үү?
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
6 минут 12 секунд
Путин төгсөшгүй дайн эхлүүлсэн үү?

Путин төгсөшгүй дайн эхлүүлсэн үү?

ЦАРЦСАН МӨРГӨЛДӨӨН

Дэлхийн хоёрдугаар дайн дууссанаас 76 жилийн дараа Орос, Японы хооронд энх тайвны хэлэлцээ өнгөрсөн сард дуусгавар болсон. Оросууд 1945 онд Японы хойд эргээс булаан авсан дөрвөн арлаа өгөхөөс татгалзсан тул тэд хэзээ ч гэрээ хэлэлцээрт хүрч чадаагүй. Владимир Путин Украиныг түрэмгийлсэнтэй холбоотойгоор олон улс Орост хориг арга хэмжээ авсан. Япон улс ч хориг арга хэмжээний давалгаанд нэгдсэний улмаас Орос маргаантай газар нутгийн асуудлаарх энхийн хэлэлцээг дуусгавар болгоно гэж мэдэгдсэн билээ. Эндээс үзвэл Орос Украины дайн дууссан ч дэлхийн бүс нутгуудад далд хэлбэрээр үргэлжилсэн “царцсан мөргөлдөөн” зогсохгүй нь бололтой.
Орос улс өнгөрсөн долоо хоногт Украины зүүн хэсэг дэх байлдааны стратегиа дахин төлөвлөж, цэргийн хүчээ цөөлнө гэж мэдэгдсэн ч хотуудад пуужингийн цохилт үргэлжилсээр л байна. ОХУ-ын төлөөлөгчид Туркийн Истанбул хотноо Украины төлөөлөгчидтэй хэлэлцээ хийсний дараа Москва цэргийн үйл ажиллагаагаа эрс багасгана гэж амласхн. Гэвч ажиглагчид “Олон улсын өмнө хүлээсэн үүргээ биелүүлээгүй, өчнөөн жилийн түүхэн дэглэмтэй улстай хэрхэн хэлэлцээр хийх вэ? Сэтгэл зовнилгүйгээр удаа дарааллан худлаа ярьдаг хүнтэй яаж хэлэлцээ хийх вэ?” гэсэн байр суурьтай байна. Владимир Путин Украиныг баруун зүүнээр нь салгаснаар хоёр Солонгосын хагаралтай ижил хагарал үүсгэхийг хүсч байна гэж Украины цэргийн тагнуулын дарга өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн. Солонгосын дайн тэртээ 1953 онд дууссан ч одоо хүртэл царцсан мөргөлдөөний тод жишээ болж буй.

Тэгвэл “Financial Times” сэтгүүлд дэвшүүлсэн таагүй таамаглалыг хуваалцья. “Путин Украиныг залгих хүслээсээ эцсийн мөчид татгалзана гэж итгэх хүмүүс бий. Гэвч гал зогсоох нь бүү хэл аливаа хэлэлцээ хийж буй нь зөвхөн тактикийн завсарлагаа төдий юм. Украин улс хэдэн сараар зогсохгүй хэдэн жил дамнасан цуст мухардалд орохоос өөр аргагүй болно” гэжээ.
АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден “Энэ хүн засгийн эрхэнд үлдэж чадахгүй” гэж Путины тухай хэлж байв. Гэсэн ч энэ мэдэгдэл гарав уу, үгүй юу АНУ-ын албаны хүмүүсийн цэвэрлэгээ эхэлсэн. Жо Байден дээрх үгээрээ Кремлийн дэглэмийг өөрчлөх гэсэнгүй, зөвхөн түрэмгийллээс үүдэлтэй ёс суртахууны талаар ярьж байна гэж сүүлд нь тодотгожээ. АНУ-ын хувьд Жо Байден энэ үгийнхээ төлөө уучлал гуйх албагүй гэсэн байр суурьтай байна.

ДАЙНЫ БҮСИЙГ ТЭЛСЭН НЬ

Европ тивийн газрын зургийг харвал ихэнх хэсэг нь дайны галд автжээ гэхэд болно. Балканы дайныг эс тооцвол 1945 оноос хойш анх удаа Европын улсууд өөр хоорондоо довтолж байна. Гэхдээ Европоор хязгаарлагдалгүй Ойрхи Дорнод, Хойд Африкийг багтаасан том газрын зургийг харвал өөр дүр зураглал бууж мэдэх юм. Орос, Украины мөргөлдөөн нь сүүлийн хорин жилийн хугацаанд Афганистанаас зүүн хойд Нигери хүртэл, Туркээс Сомали болон Йемен хүртэл үргэлжилсэн асар том дайны бүсийн шинэ өргөтгөл болов. Дээрх хоёр нөхцөл байдалд ижил төстэй тал ч бий. Оросууд Мариуполь, Харьков зэрэг хотуудыг бөмбөгдөж буй нь Дамаск, Алеппо хотыг Москвагийн дэмжлэгтэйгээр Сирийн цэргүүд довтолж байсантай агаар нэг байна. Сирийн иргэний дайнд Оросын оролцоо гол төлөв армийг зэвсэг, техникээр хангахаас бүрдэж байсан. Гэвч дайн эхэлснээс хоёр жилийн дараа буюу 2017 оны арванхоёрдугаар сард Оросын засгийн газар цэргээ Сирид бүрмөсөн байршуулна гэж мэдэгдэж байв.

Үүнээс гадна Ойрхи Дорнод, Хойд Африкийн дайныг харвал эцэстээ ялагч, ялагдагчгүй мухардалд орж, аль аль тал нь эцсээ хүртэл сүйрчээ. Тасралтгүй үргэлжлэх хүчирхийлэл нь хүн амыг олноор нүүлгэн шилжүүлж, эдийн засгийг сүйрүүлж, нийгмийг задралд оруулав. Тухайлбал, Иракийн амьжиргааны түвшин 1980 онд Грекийнхнтэй ойролцоо байсан бол дөчөөд жилийн дараа Малитай ижил түвшинд хүртэл буурчээ. Нэгэн цагт Багдад эсвэл Дамаскийн эмнэлгүүдэд ажиллаж байсан чадварлаг мэргэжилтнүүд АНУ, Шинэ Зеланд руу дүрвээд эх орондоо эргэж ирсэнгүй.
Тэгвэл энэ бүхэн Украинд тохиолдохгүй гэх баталгаа үгүй. Украин улс гэнэт богино хугацаанд ийн мухардалд орсон нь Ойрхи Дорнодын дайнтай төстэй юм.
Бид АНУ-ын ерөнхийлөгч асан Дональд Трампийн хэлснээр эцэс төгсгөлгүй дайны эрин үед амьдарч байна. Украины дайн даамжирсаар Орос, NATO-гийн хооронд мөргөлдөөн үүсч, улмаар цөмийн зэвсгийн хэмжээнд хүртэл яригдаж болзошгүй юм. Путины алдаа бол Украины нөхцөл байдлыг маш муу үнэлсэн гэж олон улсын ажиглагчид үзэж байна. Тодруулбал, АНУ болон Европын бусад орнуудын дайнд үзүүлэх хариу арга хэмжээг Кремль дутуу үнэлсэн гэж үзэв. Хамгийн аюултай нь үүнээс улбаалаад ирээдүйд Орос улс цөмийн зэвсэг ашиглах хэтийн төлөвт хүрч болзошгүй гэжээ.

Эх сурвалж: CNN, INEWS

Гацууртын ордыг хамгаалж жагссан бөө, өлсгөлөн зарлагчид, Арбитрийн шүүхийн хариу хаачсан бэ?
Гацууртын ордыг хамгаалж жагссан бөө, өлсгөлөн зарлагчид, Арбитрийн шүүхийн хариу хаачсан бэ?
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.