Машин угаалгын газар, арьс шир, химийн үйлдвэрүүдэд цэвэр ус нийлүүлэхгүй байх ажлыг хийнэ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
2 минут 14 секунд
Машин угаалгын газар, арьс шир, химийн үйлдвэрүүдэд цэвэр ус нийлүүлэхгүй байх ажлыг хийнэ

Машин угаалгын газар, арьс шир, химийн үйлдвэрүүдэд цэвэр ус нийлүүлэхгүй байх ажлыг хийнэ

Усны газрын дарга З.Батбаяр "Зууны мэдээ" сонинд өгсөн ярилцлагадаа "Хатуухан хэлэхэд төр цэвэр ус өгөхгүй. Улаанбаатар хотод 600 мянган машин бий. Нэг машиныг 100-250 литр усаар угаана. Нэг машин жилд хэдэн удаа угаалгах вэ гээд бодоод үзвэл чамгүй их тоо гарна. Шүдээ угааж байгаа хүүхдийг 10 грамм ус хэмнэ гэчхээд машин угаалга, том компаниуд мянга мянган литрээр нь асгадаг байж болохгүй. Машин цэвэр байх нь чухал уу, уух устай цаашлаад амьдрах нь чухал уу гэсэн асуудал яригдах нь.

Дэлхийн өндөр хөгжилтэй зарим орон машин угаалгах, ногоон байгууламж услахыг хориглож эхэллээ. Хоногт 250 литрээс дээш ус ашиглахгүй шүү гэж анхааруулж байна. Ер нь бол ус, цахилгаан түрхэн хугацаанд тасрахад яадаг билээ. Ийм л аюул болно гэсэн үг. Ер нь бол хийе гэвэл арга нь олдоно. Хийхгүй гэвэл шалтаг олдоно гэдгийн үлгэр саарал усан дээр гарч ирж байна.

Машин угаалгын газар, арьс шир, химийн үйлдвэрүүдэд цэвэр ус нийлүүлэхгүй байх ажлыг хийнэ. Крантнаас битгий ус өгөөч ээ, Ус сувгийн удирдах газар битгий гэрээ байгуулаач ээ гэж байгаа. Тэдэнд 2-3 арга бий. Гэр хорооллын худгаас очоод ус авч болно. Гэхдээ хоёр биш 25 төгрөгөөр ус худалдаж авна. Хоёрдугаарт, барилгын компаниуд шүүрлийн усаа шууд гол руу хаяж байгаа. Үүнийх нь төлөө мөнгө авч эхэлнэ. Хэрэв тэр компани ухаалгаар ажиллах юм бол улсад мөнгө төлж гол руу урсгахын оронд цуглуулж байгаад машин угаалгын газруудад хямдхан ч хамаагүй зарж болно." гэжээ.

Эмэгтэй Охины ордынхныг өвөрмөц, гаж үйлдэл хийх дур сонирхлоо татахыг зөвлөж байна
Эмэгтэй Охины ордынхныг өвөрмөц, гаж үйлдэл хийх дур сонирхлоо татахыг зөвлөж байна
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.