Эмэгтэй Охины ордынхныг өвөрмөц, гаж үйлдэл хийх дур сонирхлоо татахыг зөвлөж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/09/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
7 минут 12 секунд
Эмэгтэй Охины ордынхныг өвөрмөц, гаж үйлдэл хийх дур сонирхлоо татахыг зөвлөж байна

Эмэгтэй Охины ордынхныг өвөрмөц, гаж үйлдэл хийх дур сонирхлоо татахыг зөвлөж байна

Эмэгтэй Охины ордынхныг өвөрмөц, гаж үйлдэл хийх дур сонирхлоо татахыг зөвлөж байна
Хонь - (3/21-4/19) 
Үүрийн гэгээнээс л энэ өдөр бүхэлдээ эерэг хандлагаар дүүрэн байж хониныхныг зорилго, зорилтдоо амжилт гаргахад нь дэмжинэ. Хэрэв амар амгалан, нам гүм байдлыг хүсэж байвал та амьд орчинд аз жаргалтай байх болно. Санаандгүй уулзалтууд таныг тааламжтай ажилтай болгоно. Ойр дотнын хүндэлдэг хүмүүстэйгээ сэтгэлийн асуудал, хайрын мэдрэмжээ хуваалц, тэгвэл тэд таныг хүрээлж, танд хэр их хайртай байдгаа харуулна. Өнөөдөр сугалаа худалдаж авах, спортын тоглолтод оролцох, хэцүү шалгалт өгөхөд гайхалтай амжилттай байх өдөр. Таны орлогыг нэмэгдүүлэх шинэ арга орж ирнэ. 

Үхэр - (4/20-5/20) 
Бие эрхтэн, сэтгэл санаа тавгүйтэж магадгүй. Гэхдээ таны сэтгэл татам байдал гайхамшгийг бүтээх шидтэй байна. Харамсалтай нь хайртай хүнтэйгээ зөрчилдөх нь харилцаагаа нэг мөсөн таслахад хүргэж болзошгүйг анхааруулъя. Асуудалд хэт сэтгэлийн хөөрлөөр хандах хэрэггүй. Өөрийн амьдралаа тооцоолж, урагшлах замыг сонгосон үед тань хөгжил дэвшил ирэх болно. Энэ удаа хөндлөнгөөс оролцогчид танд их тус болно. Та ярьснаасаа илүүтэйгээр сонссоноо хийж бүтээж чадна. 

Ихэр - (5/21-6/21) 
Хувийн сайн нөлөө, сексийн эрч xүч, амьдралын түвшин дээшилнэ. Хэн нэгэн танд нөлөөлөх магадлалтай тул бусдын үгэнд автах хэрэггүй. Хэрэв хэн нэгний ятгалгад өртвөл хувийн амьдрал болон ажил хэрэгт тань сөргөөр нөлөөлнө. Мөн таны гаргасан ажлын амжилтад ч сөрөг нөлөө үзүүлэхийг үгүйсгэхгүй. Хань нөхдийн харьцаа сайжирна. Бодлоготой хөдөлбөл амжилт олно. 

Мэлхий - (6/22-7/22) 
Од эрхсийн нөлөөгөөр гомдомтгой болох өдөр. Арьсны ялангуяа харшлын өвчнүүд хурцдаж болзошгүй. Хардалтаас зайлсхий, өөрөө ч хардуулах шалтаг бүү гарга. Өнөөдөр та онцын чухал хичээл зүтгэл гаргахгүй ч ашигтай ажлыг амжуулах ба эсрэг хүйстнийхээ анхаарлыг татна. Хальж бялхаж байгаа таны эрч хүч нь эргэн тойрныхонд баяр, итгэл, өөдрөг байдлыг төрүүлнэ. Шийдвэртэй үйл хөдлөл, зорилготой, тэмүүлэлтэй байдал чинь өндөр амжилтад хүрнэ. 

Арслан - (7/23-8/22) 
Эсрэг тэсрэг зөрчилтэй үйл явдлаар дүүрэн өдөр. Энэ өдрийн нэг хэсэг нь идэвхтэй ажиллаж, нөгөө хэсэг нь идэвхгүй хөндлөнгөөс харж өнгөрөх нь. Олуулаа олон асуудлыг шийдвэрлэхээс ганцаараа нэг ажилд төвлөрөх нь илүү үр дүнтэй. Таны бусадтай харилцах харилцаа өнөөдөр тийм ч үр дүнтэй байхгүй бололтой. Хэдий хэцүү байх боловч өөрийн бодлоо зөв ч бай буруу ч бай хамгаалж үлдэх хэрэгтэй. 

Охин - (8/23-9/22) 
Од эрхэс Эмэгтэй Охины ордынхныг өвөрмөц, гаж үйлдэл хийх дур сонирхлоо татахыг зөвлөж байна. Түргэн амжилтад хүрэх хүсэл сэтгэл санааг тань доройтуулна. Эрэгтэйчүүд үр хүүхэд, хайртдаа ихээхэн анхаарал хандуулах ёстой. Хамтын хичээл болон олон нийтийн арга хэмжээнд тааламжгүй өдөр байх хэдий ч бүтээж туурвихаар төлөвлөсөн бүхнийг бие даан ганцаарчлан хийвэл бүтэлтэй болох болно.Та бүх зүйлийг дуу хоолойгоо өндөрсгөлгүйгээр, нэр хүндээ ашиглалгүй энхийн замаар шийдэж чадна. 
Дэлгэрэнгүй 
Лхагва, 2015 оны 09 сарын 23 
Жинлүүр - (9/23-10/22) 
Өнөөдөр аз, эз хосолсон өдөр. Учир нь олдошгүй олон үйл явдлын дундаас ирээдүйг харах чадвараа ашиглан гарч чадна. Энэ эргүүлгэн дотроос хамгийн чухал зүйлийг нь олж, түүний үндсэн дээр ирээдүйгээ цогцлон босго. Санхүүгийн байдалд орооцолдох хэрэггүй ялангуяа өр өгөх, авлага авах хэрэггүй. Бие хүчний хөдөлмөр хийх нь хэрэгтэй. Хэрэв үүнээс гарах арга зам олдвол бүх зүйл сайнаар нөлөөлнө. 

Хилэнц - (10/23-11/21) 
Хөнгөмсөг үйлдлээс өөрийгөө татан авахад хүнд өдөр байх болно. Таныг ажил дээр чинь бусад хүмүүс ойлгохгүй бөгөөд та ч үүнийг тайлбарлаж чадахгүйд хүрнэ. Эртний нандин хүслээ хэрэгжүүлэх боломжтой. Өөрийн өмнө шударга байж чадвал, мөн зөн совингийнхоо ачаар ямар ч хүнд хэцүү байдлаас та нэр төртэй гарч чадна. Найз нөхөд болон хамтран ажилладаг хүмүүстэй харилцах харилцаагаа зохицуулж, хийж болох бүх зүйлийг мэдэрч хий. Харин өөрийгөө өнөөдөр олж авахыг хичээ. 

Нум - (11/22-12/21) 
Дотнын хүнтэйгээ тогтоосон харьцааг тань шалгах өдөр. Бүдүүлэг үг гомдолд хүргэнэ. Гэр орон төдийгүй ажил дээр ч хэрүүл маргаан гарна. Дотроо хадгалж байсан муу муухайгаа гадагш бүү гарга. Эс тэгвэл томоохон эрсдэл хүлээж байна. Тун удахгүй эдийн засгийн хүндхэн нөхцөл байдал үүсэх ба амьдралд сөрөг хандлагууд нэмэгдэх магадлалтай. 

Матар - (12/22-1/19) 
Хамт ажиллагсад эсвэл найз нөхдийн гаргасан алдаа, тэдэнд тохиолдсон бэрхшээлтэй холбоотой гэнэтийн алдагдал гарах магадлалтай. Үдээс хойш хувийн амьдралдаа тохиолдсон бэрхшээлийг нэр төртэй даван туулна. Санхүүгийн нөхцөл байдлаа хяна. Таны амьдралд цаашид эсрэг нөлөө үзүүлэх нөлөө бүхий хүмүүстэй бүү танилц. Үйлчлүүлэгч болон хамтрагчтайгаа маргалдсан өмнөх хүндрэлүүд дахин сөхөгдөж, шийдвэрлэх хэрэг гарна. 

Бумба - (1/20-2/18) 
Хумхынхны сонирхол өнөөдөр ажил хэргийн амжилт, нийгмийн  байр суурьтай холбоотой байх болно. Та өөрийн нөхдийн ажил хэргийг цэцэглүүлэхэд тусалж чадна. Өөрийн зорилгодоо хүрэхийн тулд дэргэдээ байгаа хүмүүсийн итгэл дэмжлэгийг ашиглаж мөлжиж болохгүйг сана. Эмэгтэй хумхууд өөрийн сонирхлоосоо болоод хамтрагчтайгаа муудалцана. Эрчүүдийн хувьд өөрийн дагуулдаа бүрэн итгээрэй. Учир нь хосуудын маргааны ихэнх хувийг та өөрөөсөө болж байгааг бүү март. 

Загас - (2/19-3/20) 
Карьер, мэргэжлийн үйл ажиллагаа санхүүгийн хүрээнд таныг амжилт хүлээж байна. Зээл авах, бизнесээ өргөжүүлэх, хувийн бизнестээ хөрөнгө оруулах зэрэг санхүүгийн эрсдэлтэй алхмууд хийхэд тохиромжтой. Чухал асуудлыг дараа сар болтол хойшлуулаарай. Зүүд удахгүй биелнэ. Зүүдэнд тань ном харагдсан бол найз нөхдийн зөвлөгөөг ав хэмээсэн үг. 

Эх сурвалж http://www.info.mn

Хар шидээс өөрийгөө хамгаалах таван арга
Хар шидээс өөрийгөө хамгаалах таван арга
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/09/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.