Шуурганаар Ц.Жигжид нарын таван залуус нялх охины амийг аварчээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/04/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 22 секунд
Шуурганаар Ц.Жигжид нарын таван залуус нялх охины амийг аварчээ

Шуурганаар Ц.Жигжид нарын таван залуус нялх охины амийг аварчээ

Өнгөрөгч өдрүүдэд ихэнх нутгаар цас орж шуурсан нь нэлээд хүндрэл үүсгээд байна. Увс аймагт гэхэд шуурганы үеэр 500 орчим малчин айл буурь сэлгэх нүүдэл хийж, зарим нь түлэх түлшгүй, нөмөрлөх нөмөргүй болж осгохоо шахжээ. Аз болж Ц.Жигжид нарын таван залуус машинтайгаа тэдгээр зутарч буй хүмүүст туслахаар 40 гаруй км замыг цас ухсаар бүтэн найман цаг руу арай ядан туулж  очсон байна. Тэднийг очиход нэг айлын нэг сар гарантай нялх хүүхдэд үхлийн аюул тулгараад байж. Нялх охин ээж, эмээгийн хамт малаа дагаад нүүдэл хийх замдаа хээр хоноглоход хүрсэн байв. Увс аймгийн Өмнөговь сумын харъяат Болдбаатарынх гэдэг энэ айлд тэр шөнө түлээ түлш олдоогүй учир гэрийнхээ хорь гаруй унийг галдаа хийчихсэн зутруухан сууж байсан гэнэ. Ц.Жигжид нар тэднийг аваад Улаангом сум руу мөн л цас малтсаар 40 гаруй км замыг найман цаг гаруй эсэн мэнд туулжээ.

Б.Баяр  

Эх сурвалж: Tumen.mn

Орос, Хятадыг уур амьсгалын асуудлыг үл тоомсорлож байна гэж шүүмжилжээ
Орос, Хятадыг уур амьсгалын асуудлыг үл тоомсорлож байна гэж шүүмжилжээ
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/04/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.