Орос, Хятадыг уур амьсгалын асуудлыг үл тоомсорлож байна гэж шүүмжилжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
2 минут 31 секунд
Орос, Хятадыг уур амьсгалын асуудлыг үл тоомсорлож байна гэж шүүмжилжээ

Орос, Хятадыг уур амьсгалын асуудлыг үл тоомсорлож байна гэж шүүмжилжээ

Орос, Хятадын удирдагчид Ромд болсон “Хорийн бүлэг”-ийн /G20/ дээд хэмжээний уулзалт болон Глазгод болсон Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын Суурь Конвенцод оролцогч талуудын 26-р бага хуралд (COP26) оролцохоос татгалзснаараа алдсан гэж АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден үзэж байна.

Ингэж үзэж байгаагаа тэрбээр “COP26”-ийн хүрээнд зохион байгуулсан дэлхийн улс орнуудын төр, засгийн тэргүүн нарын хоёр өдрийн дээд түвшний уулзалтын дараа хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгджээ.

Хэвлэлийн хурлын үеэр түүнээс БНХАУ-ын дарга Ши Жиньпин “G20, “COP26”-д оролцоогүй талаар тайлбар өгөхийг хүссэн байна. “Хятад, Орос, Саудын Араб оролцохгүй байгаа нь асуудал болж байна гэж би хэлсэн. Бид чуулганд хүрэлцэн ирсэн. Мөн хүрэлцэн ирснээрээ бид дэлхийн бусад улс орон АНУ-ыг хэрхэн харж, түүний манлайллын үүргийг хэрхэн дүгнэхэд гүн гүнзгий нөлөө үзүүлсэн гэж бодож байна” гэж Байден хэлжээ.

"Үнэнийг хэлэхэд Хятад улс энэ хоёр чуулга уулзалтад оролцохгүй байснаараа маш том алдсан гэж би бодож байна. Дэлхийн бусад улс орон Хятадыг хараад, энэ улс ямар үнэ цэнийг илэрхийлэх вэ? гэж асууна. Мөн тэд дэлхийн өнцөг булан бүрт байгаа хүмүүст болон энд COP26-д байгаа бүх хүнд нөлөөлөх чадвараа алдсан. Оросын тухайд ч би яг ингэж хэлнэ” гэж тэрбээр нэмж хэлсэн байна.Байден мөн Орос, Хятадыг уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх асуудлаар "үг дуугарахгүй" байна гэж шүүмжилжээ. “Оросын тундр шатаж байгааг та бүхэн мэднэ. Улс орных нь уур амьсгалд ноцтой ноцтой асуудал тулгарч байгаа боловч Путин ямар нэгэн зүйл талаар үг дуугарахгүй л байна. Хятад улс дэлхийд манлайлахыг эрмэлздэг ч ийм уулзалтуудад оролцдоггүй. Уур амьсгал бол бүх дэлхийн анхаарлыг татдаг хамгийн чухал асуудал шүү дээ" гэж Вашингтоны засаг захиргааны тэргүүн хэлжээ.

Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг

Юнитель групп фронт дээрх албан хаагчдыг дижитал системд холбож 100 сая төгрөг хандивлалаа
Юнитель групп фронт дээрх албан хаагчдыг дижитал системд холбож 100 сая төгрөг хандивлалаа
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.