Фэйсбүүк, Твиттерийн эзэд дэвжээн дээр тулалдах тухай ярьж эхлэв
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 39 секунд
Фэйсбүүк, Твиттерийн эзэд дэвжээн дээр тулалдах тухай ярьж эхлэв

Фэйсбүүк, Твиттерийн эзэд дэвжээн дээр тулалдах тухай ярьж эхлэв

Америкийн технологийн салбарын тэрбумтнууд дэвжээн дээр тулалдах тухай ярьж эхэлжээ.

Фэйсбүүк сошиал платформыг үүсгэн байгуулагч Марк Закербэрг, Твиттер компанийг худалдаж авсан Илон Маск нар улс төрийн үзэл бодлоос эхлээд олон зүйл дээр санал зөрөлддөг.

Сүүлийн үед Фэйсбүүкийг эзэмшигч Мета компани Твиттертэй ижил текстэд суурилсан сошиал платформ зах зээлд гаргах тухай яриа гарсан нь хоёр тэрбумтны сөргөлдөөнийг улам нэмэгдүүлсэн юм.

Тухайлбал дэлхийн хамгийн баян хүн гэгддэг Илон Маск тэр үеэс хойш Закербэргийг өдөөн хатгасан агуулгатай зүйлсийг их бичих болсон.

Саяхан тэр Закербэргийн фэнүүдэд “cage match” буюу зөвхөн ялсан нь гарч ирэх боломжтой битүүмжилсэн дэвжээн дээр тулалдахад бэлэн байгаагаа илэрхийлжээ.

Дараа нь Закербэрг “Тулалдах газраа надад мэдэгдээрэй” гэсэн утгатай мессэжийг Инстаграм хуудсандаа бичсэн байна.

Үүний дараа хоёр тэрбумтны тулаанд хэн нь илүүрхэх тухай хэлэлцүүлэг сошиал орчинд өрнөж эхэлжээ.

Гэхдээ Закербэрг ялах таамгийг хүмүүс хамгийн их дэвшүүлцгээж байна. Закербэргийн хувьд харьцангуй залуу буюу 39 настай. Бас сүүлийн үед жиү жицү болон бие махбодын онцгой өндөр ачаалалтай дасгалаар хичээллэж, амжилт гаргах болсон юм.

Тиймээс 51 настай Маскийг тулаанд ялна гэж олонх нь үзэж байна.

Эх сурвалж: AFP

Эмэгтэй цэрэг татлагын үеэр онгон эсэхийг шалгахгүй байхыг шаарджээ
Эмэгтэй цэрэг татлагын үеэр онгон эсэхийг шалгахгүй байхыг шаарджээ
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.