Эмэгтэй цэрэг татлагын үеэр онгон эсэхийг шалгахгүй байхыг шаарджээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/05/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 9 секунд
Эмэгтэй цэрэг татлагын үеэр онгон эсэхийг шалгахгүй байхыг шаарджээ

Эмэгтэй цэрэг татлагын үеэр онгон эсэхийг шалгахгүй байхыг шаарджээ

 

Индонез улсад цэрэг татлагад орж байгаа бүх бүсгүй чүүдийн онгон эсэхийг шалгадаг байна. Тэгвэл Индонезийн Хүний эрхийн төлөө байгууллагаас онгон эсэхийг шалгахгүй байхыг шаардсан талаар “ВВС” агентлаг мэдээллээ.

Онгон эсэхийг шалгах нь эрүү шүүлттэй дүйцнэ хэмээн үзэж, хор уршигтай, доромжилсон үйлдэл юм гэж мэдэгдсэн аж.

Бали аралд босон цэргийн анагаах ухааны бага хурал дээр Индонезоос Хүний эрхийн төлөө байгууллага болон Эрүү шүүлтийн хохирогчдыг цагаатгах олон улсын зөвлөл энэхүү асуудлыг хөндсөн аж.

Дээрх шалгалт нь эмэгтэйчүүдийн эрхийг бүдүүлгээр зөрчиж байгаагийн зэрэгцээ олон улсын хуулиар  зүй бус харьцсан, эрүүдэн шүүсэнтэй тэнцэх юм гэж Эрүү шүүлтийн хохирогчдыг цагаатгах олон улсын зөвлөл мэдэгдсэн байна.

Эрэгтэй офицерын сүйт бүсгүй гэрлэхээсээ өмнө шалгалтад орох шаардлагатай байдаг талаар хоёр байгууллага дурдсан боловч энэ бол өөр хэрэг гэж армийн албан хаагчид мэдэгджээ.

О.Мөнхдуулга

Эх сурвалж: www.TODAY.mn
Хавдрын оношилгоо, эмчилгээний үндэсний чадавхийг бэхжүүлэхэд БНСУ-тай хамтран ажиллана
Хавдрын оношилгоо, эмчилгээний үндэсний чадавхийг бэхжүүлэхэд БНСУ-тай хамтран ажиллана
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/05/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.