Төр, түмэнд “тэрсэлсэн” тээвэрчдийг Замын-Үүдээс гаргаач
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
5 минут 30 секунд
Төр, түмэнд “тэрсэлсэн” тээвэрчдийг Замын-Үүдээс гаргаач

Төр, түмэнд “тэрсэлсэн” тээвэрчдийг Замын-Үүдээс гаргаач

Цар тахлаас үүдэлтэйгээр хил гааль хаалттай, ачаа тээврийн хувьд маш хүндхэн өдрүүд үргэлжилж байна. Үүнээс үүдэж өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний хомсдол, үнийн хөөрөгдөл ч ард түмний нуруун дээр нэгэнт иржээ. Тиймээс Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хороондын хэлэлцээр, Замын-Үүд дэх мэргэжлийн байгууллагуудын саналын дагуу арваннэгдүгээр сарын 13-ны өдөр БНХАУ-ын Эрээн хотоос авто тээврийн замыг нээж, чингэлэг тээврийг тусгай стандартын дагуу нэвтрүүлэх туршилт хийх санал тавьсан аж. Үүний дараа буюу арваннэгдүгээр сарын 15-ны өдөр Замын-Үүд суманд Сангийн сайд очиж, тухайлан өгсөн чиглэлийнхээ дагуу Тээвэрчдийн холбоотой хамтарсан Ажлын хэсэг байгуулжээ. Гэтэл Ажлын хэсгийнхэн чингэлэг тээврийн асуудлаа ярихгүй стандарт бус зүйлүүдийг шаардан, хоног хугацаа алдаж, туршилтаа ч хийж чадахгүй байгаа аж.

Уг нь хоёр улс горимын дагуу ачаа тээврийн урсгалаа нээх тохиролцоонд хүрч, туршилтын горимоор эхлүүлэх шийдэлд хүрсэн байхад ачаа тээвэр эрхэлдэг таван Төрийн бус байгууллага Төрийн байгууллагтайгаа ойлголцолд хүрэхгүй, стандарт бус зүйл шаардан гэдийж байгаа нь тээвэрчдийн шуналын сэдлээс үүдэлтэй гэнэ. Тухайлбал, тэд хилийн 0 цэгээс 5.5 километр газарт 5-20 тоннын даацтай автомашинаар 40 тонн чингэлэг ачаа тээж, 15 сая төгрөг авах шунал нь ийнхүү шантааж хийхэд хүргэжээ. Үүгээр ч зогсохгүй тэд “Тээврийн хөлс бага учраас орон нутагт тээвэр хийхгүй. Хэрвээ зөвшөөрөхгүй бол хил хаана” гэх зэргээр шантаажилж байгааг төр анхааралдаа авах хэрэгтэй

Мөнхүү чингэлэг тээвэрлэлтийн урсгал нээх болсонтой холбогдуулж, бэлтгэл ажил хангуулахаар Замын-Үүд суманд бүртгэлтэй 5359 тээврийн хэрэгслээс чингэлэг тээвэрлэлт хийх боломжтой стандартын шаардлага хангасан тээврийн хэрэгслийн судалгаа гаргаж өгөхийг шаарджээ. Гэтэл Тээвэрчдийн холбоо судалгаа гаргаж өгөхгүй, улмаар жолооч нарт мэдээллээ өгөхгүй байх талаар ухуулга сурталчилгаа хийж байгааг юу гэж ойлгох вэ. Төр ингэж Төрийн бус байгууллага, Тээвэрчдийн холбоо нэрээр завшигчдыг давраах хэрэг байна уу. Замын-Үүд дэх боомтод ачаа тээвэр эрхэлж байгаа хэдхэн Төрийн бус байгууллагаар эрх ашгаа боомилуулна гэж юу байхав. Монгол Улсаар дүүрэн ачаа тээврийн горим стандартаа мөрддөг компани ч байна, хувь хүн ч байна, тэднийг Замын-Үүдэд оруулаач.

Албан эх сурвалжийн өгч байгаа мэдээллээс харахад Замын-Үүд боомтод чингэлэг тээвэрлэлтийг хилийн тэг цэгээс тээвэрлэх хүсэлтэй дотоодын чингэлэг ачаа тээвэрлэлтийн 4-5 компани саналаа ирүүлжээ. Тэд ачаатай чингэлгийг 120.000-150.000 төгрөг, ачаагүй чингэлгийг 60.000-80.000 төгрөгөөр тээвэрлэх үнийн санал ирүүлсэн аж. Стандартаа мөрдөхөөс гадна хямд үнийн санал болгож байгаа эдгээр компаниудаа оруулаач.

Яагаад төр холбоо нэрээр завшигч хэдхэн нөхдийг давраагаад байгаа юм. Шахаж гаргаач. Төр нь төр шиг байхгүй бол хэдхэн мөнгө хүүдийлэгчдийн аманд багтачихлаа. Тэднийг ийнхүү төрийн байгууллагатайгаа зөрчилдөж, халаасаа түнтийлгэх тусам ачаа тээврийн үнэ хөлс нэмэгдэж, улмаар энэ дарамт нь ард түмний нуруун дээр ирдэг. Өөрөөр хэлбэл төр, түмэндээ “тэрсэлсэн” энэ мэт нөхдөд арга хэмжээ авсан ч болохгүй зүйл алга. Замын-Үүд дэх Авто тээврийн үндэсний газрын салбар нэгж бол төр гэсэн үг. Орон нутагт төрөөс баталсан хууль болон стандарт журмыг мөрдүүлэх үүрэг, эрхийг хүлээсэн байгууллага. Тус сумын нутаг дэвсгэрт авто машин хөдөлгөж, ачаа тээврийн хөдөлгөөнд оролцож байгаа хэн ч байсан тус байгууллагын үгийг хууль мэт мөрдөх ёстой. Тэд ч арга хэмжээ авч, хатуу тэмцэх хэрэгтэй.

Тухайлбал, Төрийн байгууллагатай зөрчилдөн, халаасаа зузаалж байгаа “Сайн-Үйлс”, “Тээвэрчдийн гүүр”, “Борхойн тал”, “Манлай тээвэр буянт зам”, “Эвийн-Үүд хамтын жолоо” гэсэн таван Төрийн бус байгууллага бий. Эх сурвалжийн хэлж байгаагаар эдгээр дундаас “Борхойн тал” холбоо чамгүй стандартаа мөрдөж, төрийн байгууллагтайгаа хамтарч ажилладаг, бусад нь өөрийн дур зоргоор аашилдаг гэдгийг ч хэлсэн. Төрийн байгууллагаас гаргаж байгаа дүрэм журмыг дагахгүй, ачаа тээврийн горим стандартаа мөрдөхгүй, үнэ хөлсөө дураар нэмж, ард түмний нуруун дээр үнийн дарамт үүсгэж байгаа нөхдийг төр, түмэндээ тэрсэлсэн гэж хэлэхэд огтхон ч буруудахгүй.

Хонь мөргөснөөс болж дэд сайдын машин осолджээ
Хонь мөргөснөөс болж дэд сайдын машин осолджээ
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.