Булган аймгийн Дашинчилэн сумын нутаг Боргочингийн гүүрнээс баруун тийш 6 км-ын замд НТЗАвто баазын Т.Ландкрузер маркийн автомашины жолооч Б нь хонь мөргөж онхолдон зорчигч 48 настай эрэгтэй Г нас барж, 46 настай эмэгтэй А нарын хоёр хүн гэмтсэн хэргийг Булган аймгийн цагдаагийн газар шалгаж байна.
Энэхүү машинд ЭМСЯ-ны дэд сайд Д.Атармаа, нөхрийн хамт сууж явсан юм. Түүний нөхөр ослын үеэр харамсалтайгаар амиа алдаж, харин өөрөө одоо болтол ухаан ороогүй байгаа юм.
Мөн Төв аймгийн Бор нуур сумын Өгөөмөр 1-р багийн нутаг УБ-Дархан чиглэлийн 105-106 км-т Х.Аванте маркийн Б жолоочтой авто машин нь Т.Ист маркийн авто машинтай мөргөлдөж 28 настай эрэгтэй О нас барж 7 хүн гэмтжээ.
Times.mn