Монгол Улсын Ерөнхийлөгч зарим хүнд уучлал үзүүллээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/02/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
0 минут 58 секунд
Монгол Улсын Ерөнхийлөгч зарим хүнд уучлал үзүүллээ

Монгол Улсын Ерөнхийлөгч зарим хүнд уучлал үзүүллээ

нийтлэсэн Admin

elbegdorjМонгол Улсын Үндсэн хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд  Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр зарлиг гарган зарим хүнд уучлал үзүүлж, эдлээгүй үлдсэн хорих ялаас бүрэн чөлөөлөв.
Татвар төлөхөөс зайлсхийсэн хэргээр ял эдэлж байсан Ч.Мөнх-Очир, Г.Батмягмар, Г.Баасанцэрэн нарт Монгол Улсын Ерөнхийлөгч уучлал үзүүлсэн байна. Тэд анх удаа хэрэг үйлдсэн, гэм буруугаа ухамсарлан өр төлбөрөө бүрэн барагдуулсан, эдлэх ялын хугацааныхаа дийлэнхийг биечлэн эдэлсэн хүмүүс юм.
Мөн бусдад ялимгүй хэмжээний хохирол учруулж 3 жилийн хорих ялаар шийтгүүлсэн эмэгтэй Э.Халиунд уучлал үзүүллээ. Э.Халиун анх удаа хэрэг үйлдсэн, эдлэх ялын хэмжээнийхээ талаас илүүг биечлэн эдэлсэн, өр төлбөргүй, гэм буруугаа бүрэн ухамсарласан тул уучлалд хамруулжээ.

Шуурхай.мн

 Таван толгойн гэрээний төслийг   УИХ-ын даргад хэзээ өргөн мэдүүлэх нь тодорхойгүй болов
Таван толгойн гэрээний төслийг УИХ-ын даргад хэзээ өргөн мэдүүлэх нь тодорхойгүй болов
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/02/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.