Таван толгойн гэрээний төслийг УИХ-ын даргад хэзээ өргөн мэдүүлэх нь тодорхойгүй болов
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/04/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 18 секунд
 Таван толгойн гэрээний төслийг   УИХ-ын даргад хэзээ өргөн мэдүүлэх нь тодорхойгүй болов

Таван толгойн гэрээний төслийг УИХ-ын даргад хэзээ өргөн мэдүүлэх нь тодорхойгүй болов

Таван  толгойн гэрээний төсөл хэзээ УИХ-д өргөн баригдах нь тодорхойгүй болов.  УИХ-ын Тамгын газраас Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогтод хаяглан  тогтоолын төслийг буцааж байгаагаа албан бичгээр мэдэгдсэн байна. УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатарын илгээсэн уг бичгийн агуулга нь үндсэндээ тогтоолын төсөл бүрдэл болоогүй гэсэн утгатай аж. Өөрөөр хэлбэл, барит бичгүүд нь дутуу, албан бичиг хөтлөх журмын дагуу хийгдээгүй байсан байна.  Мөн үүнтэй холбогдуулан УИХ-ын дарга З.Энхболд өөрийн цахим хуудсанд “2 сая  хувьцаа эзэмшигчдээсээ зөвшөөрөл аваагүй тул тогтоолыг  буцаалаа” гэжээ. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг  Таван толгойн гэрээний төслийг УИХ-д 14 хоногийн дотор багтаан хэлэлцэх хүсэлтийг УИХ-ын дарга З.Энхболдод тавьж байсан юм. Гэвч энэ хугацаа хэдийнээ өнгөрчээ. Дээрх Б.Болдбаатарын бичигт “... тогтоолын төслийн бүрдлийг хангаж ирүүлтэл  УИХ-ын даргад өргөн мэдүүлэх хугацааг товлох боломжгүйг мэдэгдэе” гэсэн байна.

Б.Баяр 

Эх сурвалж: Tumen.mn

Халуухан даашинзтай одод
Халуухан даашинзтай одод
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/04/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.