Хөтлөгчгүй зохион байгуулагдсан Оскарын шагнал гардуулах ёслол үзэгчдийн тоогоо өсгөж чаджээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/02/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
2 минут 22 секунд
Хөтлөгчгүй зохион байгуулагдсан Оскарын шагнал гардуулах ёслол үзэгчдийн тоогоо өсгөж чаджээ

Хөтлөгчгүй зохион байгуулагдсан Оскарын шагнал гардуулах ёслол үзэгчдийн тоогоо өсгөж чаджээ

Оскарын шагнал гардуулах ёслолын 91 жилийн түүхэнд хоёр дахь удаагаа энэ арга хэмжээ хөтлөгчгүй болж өнгөрсөн билээ. Өмнө нь 1989 онд мөн хөтлөгчгүй зохион байгуулагдаж байсан юм.

Үүний үр дүнд Ням гарагт болж өнгөрсөн ёслолын арга хэмжээ 2018 оныхоос 40 минутаар богино хугацаанд өрнөж дууссан юм.

Сонирхолтой нь хөтлөгчгүй болж өнгөрсөн ёслолын ажиллагааг телевизээр үзэгчдийн тоо 2018 оныхоос 12 хувиар өссөн болохыг ABC суваг Даваа гарагт мэдээлжээ.

Ням гарагийн үдэш 29.6 сая америкчууд цэнхэр дэлгэцийнхээ өмнө сууж Оскарын шагналтнуудыг үзсэн байна. 2018 онд энэ тоо 26.5 сая болж, бүх түүхийнхээ хамгийн доод хэмжээнд хүрсэн юм. Харьцуулбал 2017 оны үзэгчийн тоо 32.9 сая байжээ.

Телевиз үзэгчийн тоо жилээс жилд буурч байгаа цаг үед ийм амжилт гаргасан нь Оскарын шагнал гардуулах ёслолыг зохион байгуулагчдын хувьд том ялалт болж байна.

Хөтлөгчийн хоосон орон зайг Оскарын шагналд нэр дэвшсэн хөгжмийн сэдэвтэй хоёр бүтээлийн үзүүлбэрүүд нөхөж, үзэгчдийг татаж чадсан хэмээн продюсерууд дүгнэжээ. Тухайлбал “Bohemian Rhapsody” киноны гол баатар Queen хамтлагийн тоглолт, “A Star is Born” киноны Лэди Гага, Брэдли Купер нарын хоршин дуулсан “Shallow” зэрэг үзүүлбэрүүд энэ удаагийн Оскарын ёслолыг аварсан гэж тэд үзэж байна.

“Кино урлагийн чухал үдшийг Холливүүдийн ид шид биш, хөгжмийн хүч аварлаа” хэмээн Los Angeles Times сонинд дүгнэн бичжээ.

Энэ жилийн арга хэмжээг хөтлөх байсан хошин урлагийн жүжигчин Кэвин Харт өнгөрсөн арванхоёрдугаар сард ижил хүйстнүүдийг гадуурхсан агуулгатай твиттер бичлэг нь илэрсний дараа хөтлөгчийн үүргээсээ сайн дураар татгалзсан юм.

91 дэх удаагийн Оскарын шагнал гардуулах ёслолыг онлайн орчинд хэр олон хүн үзсэн тухай статистик одоогоор гараагүй байна.

 

Эх сурвалж: Reuters

Ц.Даваасүрэнг тойгдож эхлэв
Ц.Даваасүрэнг тойгдож эхлэв
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/02/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.