Ц.Даваасүрэнг тойгдож эхлэв
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/05/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 41 секунд
Ц.Даваасүрэнг тойгдож эхлэв

Ц.Даваасүрэнг тойгдож эхлэв

Оюутолгойн асууд­­лаар “чихгүй толгой” гаргасныхаа шанд намынхандаа адлагдсаар эцэст нь хаалгыг нь гаднаас нь хаачихаад гарч одсон УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнд МАН-ын зүгээс “нүглээ наминчилсан” санал тавьж эхэлсэн талаар төрийн ордны хонгилоор “бор шувуу” нисч эхлэх болов.

Төрсөн нутаг Хөвсгөлд бие даан нэр дэвшиж торолзтол гараад ирсэн Ц.Даваасүрэн гишүүн өнөөдөр ч Оюутолгой, Тавантолгойн асуудлаар хатуухан байр суурин дээрээ зогссоор л байгаа. Сүүлийн үед засагт хамтарсан МАН-ын тодорхой улстөрчид “Ядаж 2016 оны хавар хүртэл энэ засгийг унагаж болохгүй” гэх болсон нь эсэргүү Ц.Даваасүрэнг царайчлах нэгэн шалтгаан болсноос гадна, Хөвсгөлийн ард олонд өнөөдөр нэр хүнд сайтай байгаа тэрээр 2016 онд дахин гараад ирэх өндөр магадлалтай байгаа учир МАН-ын удирдлагууд түүнд саймширч эхэлсэн дуулдана.

Ямартай ч саяхан болсон МАН-ын Удирдах зөвлөлийн хурлын өмнөхөн энэ асуудлыг тодорхой улстөрч сөхөн тавьсан ч тэгсхийгээд намжсан гэнэ. Учир нь Ц.Даваасүрэнгийн Хөвсгөлөөс салгах ихээхэн магадлалтай нэг суудал МАН-д амин чухал хэрэгтэй ч одоохондоо энэ асуудлыг өндөр авахуулах арай л болоогүй гэж үзсэн бололтой. Гэхдээ л МАН-ын удирдлагад байгаа тодорхой улстөрчид Ц.Даваасүрэн гишүүнд хандарч эхэлснийг эх сурвалжууд нотолж байгаа юм.

Эх сурвалж:

АЛДАГДСАН ГЭХ ХУВЬЦААНЫ АРААС МӨШГИХӨД...
АЛДАГДСАН ГЭХ ХУВЬЦААНЫ АРААС МӨШГИХӨД...
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/05/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.