Улаан нүдэн гараг дэлхийд хамгийн ойр зайд ирнэ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/05/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 52 секунд
Улаан нүдэн гараг дэлхийд хамгийн ойр зайд ирнэ

Улаан нүдэн гараг дэлхийд хамгийн ойр зайд ирнэ

 
ТОКИО. /NHK/. Японы цагаар тавдугаар сарын 31-нд сүүлийн арван жилд анх удаа Марс буюу Улаан нүдэн гараг Дэлхийтэй хамгийн ихээр ойртох бөгөөд хүн төрөлхтөн сансар огторгуйн энэ гайхалтай үзэгдлийг энгийн нүдээр ажиглах боломжтой юм.
 
 
Японы Үндэсний одон орон судлалын газрын мэдээлснээр, Марс  гараг мягмар гарагт дэлхийд 75 сая км-ийн зайд ойртон ирэх ажээ. Энэ нь хот суурин газар амьдарч буй хүмүүс үдшийн цагаар дуран авай хэрэглэлгүйгээр энгийн нүдээр харах боломжтой аж. Марс  гараг  энэ жил ажиглагдсан хамгийн бага хэмжээнээсээ 3 дахин том харагдах юм. Цаг уурын албаны мэдээллээр, мягмар гарагийн шөнө Японы баруун нутагт тэнгэр цэлмэг байх ажээ.
Харин тухайн өдөр Улаан нүдэнг харж чадахгүй хүмүүст өөр боломж байгаа юм. Учир нь энэ огторгуйн үзэгдэл нь 7 хоног орчим үргэлжилнэ гэж Үндэсний одон орон судлалын газраас мэдээлжээ.
 
Марс  гараг нь нарыг нэг бүтэн тойроход 687 өдөр зарцуулдаг бөгөөд дэлхийн яг гадна талын тойрог замд байдаг гараг юм. Улаан нүдэн гараг нь 26 сар тутамд дэлхийд ойртдог. Гэвч хоёр гарагийн хоорондын зай нь тухайн үед өөр өөр байдаг. Харин энэ удаа дэлхийн тойрог зам дугуй хэлбэртэй байгаа бөгөөд Марс гарагийнх зууван байгаа учир хоорондоо нэлээд ойртож байгаа гэнэ.
 
Х.Сарнай

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг

Есдүгээр сард дөрвөн хүн хорвоог орхилоо, Хууль сахиулагчид аа!!!
Есдүгээр сард дөрвөн хүн хорвоог орхилоо, Хууль сахиулагчид аа!!!
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/05/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.