Төсвийн хөрөнгийг хууль зөрчин зарцуулдаг Чингэлтэйн удирдлагуудад хэзээ хариуцлага тооцох вэ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
3 минут 55 секунд
Төсвийн хөрөнгийг хууль зөрчин зарцуулдаг Чингэлтэйн удирдлагуудад хэзээ хариуцлага тооцох вэ

Төсвийн хөрөнгийг хууль зөрчин зарцуулдаг Чингэлтэйн удирдлагуудад хэзээ хариуцлага тооцох вэ

Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл, тус дүүргийн ЗДТГ-ын дарга П.Баянбаатар нар Төсвийн тухай хууль, Төрийн хэмнэлтийн тухай хууль, Шилэн дансны тухай хууль мөн Засгийн газрын тогтоолыг тус тус зөрчиж, төвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан нь аудитын шалгалтаар тогтоогджээ.

Чингэлтэй дүүргийн ЗДТГ-ын 2022 оны санхүүгийн тайланд аудитын шалгалт хийхэд дараах зөрчлүүд илэрсэн юм.

  1. Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл Төрийн хэмнэлтийн тухай хуулийг зөрчиж зөвлөх ажиллуулан 13 сая төгрөгийн цалинг улсын төсвөөс олгуулсан байна.
  2. Гадаад томилолтын зардалд 164 сая төгрөг зарцуулсан бөгөөд уг зардлаа өр төлбөрийн дансаар дамжуулан бүртгэж санхүүгийн зөрчил гаргажээ. Түүнчлэн гадаад томилолт болон хөрөнгө оруулалтын зардалтай холбоотой 39 сая төгрөгийг бусад зардлаас гаргаж төсвийн хөрөнгийг зориулалт бусаар зарцуулсан байна. Энэ үйлдэл нь Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.5 буюу "батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах;" заалтыг зөрчжээ. Гадаад томилолтоор ажиллуулах тушаал гаргахдаа ажиллах хугацаа, томилолтоор ажиллах албан тушаалтны нэрсийг зарим тушаалд тусгаагүй, томилолтын удирдамж, хөтөлбөр байхгүй, томилолтоор ажиллах үеийн төсөв батлахдаа унаа, байр, хоолны зардлыг хэрхэн тооцсон нь тодорхойгүй байжээ.
  3. Чингэлтэй дүүргийн удирдлагууд тендерийн хуулийг зөрчиж сонгон шалгаруулалт зарлалгүйгээр шууд гэрээ байгуулж бараа, ажил, үйлчилгээ худалдан авсан нь аудитын шалгалтаар мөн илэрсэн байна.
  4. Чингэлтэй дүүргийн Засаг даргын орлогч, зөвлөх, ЗДТГ-ын дарга зэрэг албан тушаалтнууд албаны авто машин ашиглаж төсвөөс 5.4 сая төгрөгийг шатахууны зардалд гаргуулжээ. Дээрх албан тушаалтнууд Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 “Аймаг, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг даргаас бусад этгээд албан тушаалын суудлын автомашин ашиглахыг хориглоно” заалтыг зөрчсөн байна.
  5. Шилэн дансны хуулийг зөрчиж 800 сая төгрөгийн орлогын 9 гүйлгээ, 101 сая төгрөгийн зардлын 33 гүйлгээг мэдээлээгүй байна. Төсвийн мөнгийг хуулийн дагуу зарцуулж буй эсэхийг хянах зорилгоор баталсан Шилэн дансны тухай хуулийг Чингэлтэйн удирдлагууд үл тоожээ.
  6. Шаардлага хангахгүй буюу бүрдэл дутуу анхан шатны баримтаар 93 сая төгрөгийн бэлэн мөнгөний гүйлгээ хийсэн байна. Энэ мэт Чингэлтэй дүүргийн удирдлагуудын хууль бус үйлдэлтэй холбогдох 20 гаруй зөрчлийг аудитын байгууллагаас илрүүлжээ.

Татварын төлөгчдийн мөнгийг дур зоргоороо зарцуулсан эдгээр зөрчлүүдийг Засаг дарга Н.Батсүмбэрэл, ЗДТГ-ын дарга П.Баянбаатар нар анх удаа гаргаагүй юм. Тэд Чингэлтэй дүүргийг удирдаж эхэлсэн анхны жилээ буюу 2020 онд хуульд зааснаас илүү орлогч, зөвлөх ажиллуулж 33 сая төгрөгийн цалингийн зардлыг төсвөөс гаргуулж, ЗДТГ-ын ажилтнуудад нэг удаагийн буцалтгүй тусламж нэрээр 111 сая 660 мянган төгрөг, хавтгайруулан олгож байлаа. Мөн “Засаг даргадаа захидал бичээрэй” гэдэг аян зохион байгуулж төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулж байсан нь өнгөрсөн онуудын аудитын тайланд бичээтэй бий. Гэвч өнөөдрийг хүртэл Хуулиас давсан эрх дархтай Чингэлтэй дүүргийн удирдлагуудад хэн ч хариуцлага тооцсонгүй.

Удаан дуншсан “Цэвэр агаар сан”-гийн хоёр дахь хэрэг шүүхэд шилжив
Удаан дуншсан “Цэвэр агаар сан”-гийн хоёр дахь хэрэг шүүхэд шилжив
 
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.