Удаан дуншсан “Цэвэр агаар сан”-гийн хоёр дахь хэрэг шүүхэд шилжив
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/04/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 17 секунд
Удаан дуншсан “Цэвэр агаар сан”-гийн хоёр дахь хэрэг шүүхэд шилжив

Удаан дуншсан “Цэвэр агаар сан”-гийн хоёр дахь хэрэг шүүхэд шилжив

“Цэвэр агаар сан”-гийн мөнгийг хувьдаа завшсан хэргээр тус сангийн захирал асан Н.Хүрэлсүх, Ерөнхий нягтлан бодогч М.Хулан нарын хүмүүс ял эдэлж буй. Гэвч тэдний хэрэг дутуу шалгагдаж, гэмт хэргийн нэг үйлдэл нь үлдээд байжээ. Тэд нэгэн компанийн данс руу 30 гаруй сая төгрөг шилжүүлсэн нь хожим илэрсэн байна.  Мөн “Тара” компанид 170 сая төгрөг шилжүүлсэн нь ч бас хууль бус үйлдэл болсон юмсанж. Учир нь эдгээр шилжүүлгийн мөнгөнөөс М.Хулан нар нь бэлнээр гаргуулан хувьдаа авч байжээ. Энэ хэргийг АТГ-аас шалгаад прокурорт яллах дүгнэлт  прокурорт  өгсөн атал харин Н.Хүрэлсүхийн нутаг усны гэгдэх прокурорууд хав дарж байсан нь саяхан ил болжээ. Одоо арга буюу яллах дүгнэлт үйлдэн шүүх рүү шилжүүлж буй аж. Ийнхүү Н.Хүрэлсүх нарыг ял эдэлж эхэлснээс хойш удаан хугацаагаар дуншсан бас нэг хэрэг нь удахгүй шийдэгдэх юм байна.

Б.Баяр 

Эх сурвалж: Tumen.mn

Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг хэлэлцлээ
Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг хэлэлцлээ
 
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/04/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.