Л.Халтарын хариуцсан салбар бүрт бослого хөдөлгөөн эсэргүүцэл гаарч тээвэрчид шалаанзтайгаа төв талбайд орж ирсэн билээ.
УБТЗ-ын ажилчид ажил хаяхаа мэдэгдэж мэргэжлийн удирдлагатай болох шаардлага тавиад байгаа бол энэ удаад Иргэний нисэхийн салбарынхан Л.Халтартай хэл амаа олохоо байгаад шууд Ерөнхий сайдад хандан хүсэлт хүргүүллээ.
Үүнд ИНЕГ-ын даргыг хурдан шуурхай мэргэжлийн хүнээр томилох, хуучин нисэх буудлыг зориулалтын дагуу ашиглах, шинэ нисэх буудлын үнэ хөлс өндөр бөгөөд үргэлж өсөн нэмэгдэж байгааг, ИНЕГ-ын дарга нарын хүнд суртал, гааль татварын нэгдсэн бодлого шийдэлгүй байгааг шүүмжилжээ. Ийнхүү Л.Халтар сайдын салбар бүр шаардлага, хүсэлт шахалтаар дүүрч бослогл хөдөлгөөн хаа сайгүй гарч байна.