Д.Сумъяабазар: Дахин төпөвлөлт бол шоу, энэ бол маргаангүй үнэн
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/03/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
10 минут 9 секунд
Д.Сумъяабазар: Дахин төпөвлөлт бол шоу, энэ бол маргаангүй үнэн

Д.Сумъяабазар: Дахин төпөвлөлт бол шоу, энэ бол маргаангүй үнэн

нийтлэсэн Admin

Screen Shot 2015-03-05 at 5.23.12 PM

-НИЙСЛЭЛ ХОТ ДАХЬ ХАЯГДСАН ИРГЭД-

УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар өөрийн сонгогдсон Сонгино хайрхан дүүрэгтээ 3 дахь өдрөө ажиллаж байна. Тэрбээр өчигдөр 31, 18, 28, 1, 22, 2, 20 зэрэг 7 хорооны иргэдтэй уулзалт хийсэн бол өнөөдөр 3, 4, 26, 19, 17, 5, 6 дугаар хороодод ажиллах юм.

С. ОЮУН ТЭРГҮҮТЭЙ ХҮМҮҮС ГОЛ БУРУУТНУУД

Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хорооны хувьд 19 дүгээр хорооллын арын дэнжээр таран байршдаг 11 мянга гаруй иргэнтэй 6000-аад өрхтэй хэрнээ ганц ч сургуульгүй, 50 хүүхдийн багтаамжтай ганцхан цэцэрлэгтэй, зам харгуй хөгжөөгүй, усны хангамж муу, автобус унаа явдагүй, гэрэлтүүлэг байхгүйгээс орой үдэш айдас хүйдэстэй байдаг гээд нэг ёсондоо хаягдсан иргэд болоод байгаагаа хэлж байлаа. Харин УИХ-ын гишүүн Д.Сумъяабазарыг дагалдан явж буй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Х.Нямбаатарын зүгээс энэхүү байдалд УИХ-ын гишүүн С.Оюун буруутай гэсэн байр суурийг илэрхийлэв.

Тэрбээр “Усан сан, худаг байхгүй, гудамж нарийхан байна гээд түмэн зовлон байгаа. Энэ бүхэн юугаас үүдэж гарсан нь ойлгомжтой байгаа. Үе үеийн улстөрчид сонгуулийн амлалт өгч, газрын гэрчилгээ гаргаж өгнө гээд ямарч төлөвлөлт хийгээгүй газар суурьшуулсан. Гол хэргийн эзэд нь С.Оюун тэргүүтэй хэсэг хүн байгаа. Санал авахын тулд дүүргийг шахаж байгаад гэрчилгээ гаргуулж хүчээр, суурьшил үүсгэсэн” гэсэн асуудлыг хөндөж байсан юм.

1000 ГАРУЙ ХҮҮХДЭЭС 100 ХҮРЭХГҮЙ НЬ ЦЭЦЭРЛЭГТ ЯВДАГ

Уулзалт цаашаа нийгмийн маш олон төрлийн асуудлыг хамарсан асуулт хариултуудаар үргэлжилсэн. 31 дүгээр хорооны дунд наран 176 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Т.Гэрэлхүү “2012 онд НҮБ хөрөнгө оруулалтаар байгуулагдсан цэцэрлэг. Энэ хороонд байдаг ганцхан цэцэрлэг манайх. 50 хүүхэд явах хүчин чадалтайгаар үйл ажиллагаагаа эхэлсэн ч өнөөдөр 100 хүүхэд аваад байна. Гэтэл хороонд маань сургуулийн өмнөх насны 881 хүүхэд байдгийн зөвхөн 10-хан хувийг л бид хүлээн авч байна. Бид аргаа бараад цэцэрлэгийнхнээ хашаанд гэр бариад хүүхэд авч байна. Иргэд бидэнд бухимдлаа илэрхийлж цэцэрлэгийн удирдлага багш нарыг загнадаг, цонх хагалж, хаалга эвддэг байдал бий болоод байна. Тиймээс цэцэрлэгээ өргөтгөх, орон тоог нь нэмэгдүүлэх талаар би дүүрэг, Боловсролын газар, яам гээд бүх л шатанд хандаж байна. Хоёр давхар болгох зураг гаргаад Нийслэлийн хот байгуулалт төлөвлөлтийн газар очиход 3 давхар ч болгох боломжтой гэсэн дүгнэлт гаргасан байдаг″ гэсэн юм.

Дүүргийн ИТХ-ын дарга Х.Нямбаатар “Тайваны хүүхдэд гэр бүлийг дэмжих төвтэй манай дүүрэг хамтын ажиллагаатай. Өнгөрсөн жилд тус байгууллага “Толгойт” чиглэлийн зарим цэцэрлэгүүдийн өргөтгөлийг өөрсдийн хөрөнгөөр барьж өгсөн. Одоо ирэх 5 дугаар сард Монголд ирнэ. Тэр үеэр танай цэцэрлэгийн өргөтгөлийг хамгийн түрүүн барьж өгөх саналыг оруулъя” гэлээ.

ХАЛУУН ТОГООНД ЦАЙ ЧАНАХАД 4 ЦАГ БОЛДОГ

Иргэн Билэгтийн зүгээс “Стандартын шаардлага хангасан зам тавьж өгөөч ээ. 31 Алтайн хоёрдугаар гудамжинд зам тавигдаад 3 жил болж байна. Анхнаасаа буруу тавигдсанаас зун бороо орохоор дээгүүр нь ус халиад, шороо, чулуун зам болж хувирдаг. Замыг хүлээж авсан албан тушаалтнууд юугаа харж үзэж авдаг юм бэ. Хоёрдугаарт гэр хорооллын дахин төлөвлөлтийг хэдэн жил ярьж, чихэн дээр цэцэг ургууллаа, энэ хотын дарга. Гэр хорооллынхон чинь байшинд суумаар байна, шороотой амьдрахаас татгалзаж байна, татгалзах нь ч зөв. Манай Алтайн гудамжны хэсэг иргэд дахин төлөвлөлтөнд орох талаар их хөөцөлдөж байгаа. Түүнээс гадна цахилгааны асуудал маш хүнд байна. Хэдэн жилийн турш халуун тогоонд гурав, дөрвөн цаг цай чанаж ууж байна, энэ иргэд” хэмээн асуудлуудыг тавилаа.

bilegt irgen

ХЭН НЬ ТҮРҮҮЛЖ ХУДЛАА ЯРЬСАН НЬ ИРГЭДЭД ТААЛАГДДАГ БУРУУ ХАНДЛАГА БИЙ БОЛЧИХООД БАЙНА

Түүнчлэн “Ая санах тухай хуульдаа хамтын тэтгэвэрийн тухай асуудлыг тусгах тал дээр анхаарч өгөөч”, “Цахилгааны шөнийн хөнгөлөлтийг хасна гэж байна., энэ үнэн  үү, Энэ үнэн бол агаарын бохирдол чинь улам л нэмэгдэх байхдаа”, “Монгол улсын хүн амын 10 хувь нь сууж байгаа энэ дүүргийг 2 хуваачихаж болдоггүй юмуу” гэх зэрэг олон асуултыг тавьж, хариулт авлаа.

УИХ-ын гишүү Д.Сумъяабазарын зүгээс “31 дүгээр хорооны зам харгуйн асуудлыг бид дандаа ярьж яваа. Энд тавигдах 3.1 км замын  ажилд шаардагдах 34.5 тэрбум төгрөгийн асуудлыг ярихаар наадах чинь орон нутагт 50 км зам тавих хэмжээний мөнгө байхад зөвхөн 3.1 км замд ийм мөнгө тавиулах гээд байгаа учир чинь юу юм бэ гэсэн тайлбар нэхээд байдаг. Энэ талаар би Төсвийн байнгын хороонд тайлбар хийсэн. Эдийн засаг хямраад, улсын төсөвийг нэг триллион төгрөгөөр хэмнээд, дээр нь Төсвийн хөрөнгө оруулалтыг нэг триллионоор танана гэсэн хүнд нөхцөл оруулж ирсэн учраас яах ч аргагүй энэ оны төсөвт суулгаж чадаагүй. Гэхдээ зам тээврийн сайдтай ярилцаж байгаад концессын асуудлаар шийдүүлэх боломжийг эрэлхийлээд явж байгаа. Үүнийг бараг болох байх гэж бодож байгаа” гэлээ.

Ахмадуудын цалин тэтгэвэртэй холбоотой асуудал дээр иргэд их бухимдалтай байсан бөгөөд гишүүний зүгээс “Ач санах тухай хуулийг, манай бүлгийн дарга, Н.Номтойбаяр гишүүн бид нийлж өргөн барьсан байгаа. Үүнд тэтгэвэрийн зээлийн хүүг бууруулах асуудлыг хөндөж байгаа. Одоо тэтгэвэрийн зээлийн хүү 17 хувь байгаа, үүнийг бид ядаж 9 хувь болгох боломжтой эсэхийг банк, санхүүгийнхэн, Сангийн яамтай уулзаж ярилцаад боломжтой гэж үзсэн. Бид тэтгэвэрийг нь нэмж чаддаггүй юмаа гэхэд ядаж зээлийн хүүг нь бууруулъя гэж байгаа юм. Тэтгэвэрийг 20 мянган төгрөгөөр нэмсэнд иргэд нийтээрээ бухимдалтай байгаа. Намынхаа мөрийн хөтөлбөрт тухайн жилийн үнийн өсөлттэй уялдуулж цалин тэтгэвэрийг нэмэгдүүлнэ гэж заачихаад байгаа. Тэгсэн хэрнээ биелүүлдэггүй. Харин ч бид шаардаж байж энэ оны төсөв дээр 103 тэрбум тавиулсны хүчинд та бүхний тэтгэвэр 20-22 мянган төгрөгөөр нэмэгдэж байгаа юм шүү. МАН өмнө нь эрх барьж байхдаа дандаа л нэмэгдүүлж байсан, тэр үед ялгаагүй л эдийн засаг хүнд байсан, бид болгож л байсан шүү дээ. Би үүнийг өнөөдөр зориуд хэлчихье. Бид шоудаад, өөрсдийгөө рекламдаад явдаггүйг далимдуулаад зарим нөхөд “би энэ хуулийн төслийг санаачилсан, энэ миний хийж байгаа ажил” гээд ичих ч үгүй худлаа яриад явдаг увиагүй байдал зөндөө байна. Хэн нь түрүүлж худлаа ярьсан, хэн нь түрүүлж хүний хийсэн ажлыг өөртөө наасан нь иргэдэд таалагддаг буруу хандлага бий болчихоод байна. Ний нуугүй хэлэхэд. Тэр одонтой эхчүүдийн мөнгө, нярай болон хөхүүл эхчүүдийн тэтгэмжийг хасч болохгүй гэдгийг бид л ярьж эхэлсэн. Гэтэл хүний урдуур ороод яриад явдаг бүтэхгүй улсууд зөндөө байна шүү энэ хортоо дээр” нэсэн хариултыг өглөө.

“ДАХИН ТӨЛӨВЛӨЛТ БОЛ ШОУ”

Харин дүүргийн хоёр хуваах асуудал дээр “Дүүргийг хоёр хуваах асуудал дээр бид маш сайн судалж үзсэн. Гэтэл яг хуваах болохоор татварын бааз суурь бүрдүүлэх тал дээр маш хүнд эдийн засгийн талаасаа боломжгүй байгаа юм” гэлээ.

Харин дахин төлөвлөлтийн асуудал дээр тэрбээр хатуу байр суурь илэрхийлсэн. “Дахин төлөвлөлт бол шоу. Энэ бол маргаангүй үнэн. Дахин төлөвлөлт бол инженэрийн шугам сүлжээ очсон гэзэр л хийгдэх боломж бий. Гэтэл дэд бүтцээ хийгээгүй байж, дахин төлөвлөлт хийнэ гэж ард түмний санаа сэтгэлийг үймүүлж, бухимдал үүсгээд, горьдлого төрүүлээд хийж чадахгүй болохоороо иргэдээсээ асууж шийдэж байгаа гэсэн жүжигт гаршаад байна, нийслэлийн удирдлагууд. Бүр ажиллах арга барил нь болчихоод байна” хэмээн хатуухан хэллээ.

Эх сурвалж: Шуурхай.мн

Screen Shot 2015-03-05 at 5.03.47 PM

sumya1

IMG_7754

Screen Shot 2015-03-05 at 5.03.57 PM

Screen Shot 2015-03-05 at 5.26.11 PM

Эх сурвалж: Shuurhai.mn
НАМАА ДЭЭРЭМДЭЖ БАЯНГОЛД НҮҮРГҮЙ БОЛСОН С.ЭРДЭНЭ ХҮРГЭН ХҮҮГИЙНХЭЭ АРД НУУГДАЖ БАЙНА
НАМАА ДЭЭРЭМДЭЖ БАЯНГОЛД НҮҮРГҮЙ БОЛСОН С.ЭРДЭНЭ ХҮРГЭН ХҮҮГИЙНХЭЭ АРД НУУГДАЖ БАЙНА
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/03/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.