Цэрэгт алба хаах хүсэлтэй залуус цөөрсөн тул АНУ-ын арми урамшууллаа $10,000-аар нэмэгдүүлжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 11 секунд
Цэрэгт алба хаах хүсэлтэй залуус цөөрсөн тул АНУ-ын арми урамшууллаа $10,000-аар нэмэгдүүлжээ

Цэрэгт алба хаах хүсэлтэй залуус цөөрсөн тул АНУ-ын арми урамшууллаа $10,000-аар нэмэгдүүлжээ

АНУ-ын арми цэрэгт татагдсан залууст дээд тал нь $40,000-ын нэг удаагийн урамшуулал олгодог.

Ингэхдээ тухайн хүний зургаан жилийн хугацаанд армид гүйцэтгэх ажил үүргээс хамаараад дээд тал нь ийм хэмжээний урамшуулал олгодог юм.

Гэвч сүүлийн үед АНУ-ын хөдөлмөрийн зах зээлд ажиллах хүчний хомсдол үүсэж, ур чадвартай мэргэжилтэн олж авах зардал, өрсөлдөөн нэмэгдсэн нь зэвсэгт хүчинд бас нөлөөлжээ.

Тиймээс урамшууллын дээд хязгаарыг $10,000-аар нэмэгдүүлж, $50,000 болгож байгаагаа АНУ-ын арми Лхагва гарагт зарласан байна.

Уг өсөлт нь цар тахлаас үүдэлтэй хөдөлмөрийн зах зээлд үүссэн хомсдолтой холбоотойг Армийн Цэрэг Татлагын Командын тэргүүн, хошууч генерал Кэвин Верин хэвлэлд ярихдаа тайлбарлажээ.

Шинэ цэргүүдэд олгодог урамшуулал нь арми-иргэдийн хуваагдлыг багасгаж, армийн нэр хүндийг өсгөх, цэргийн албыг хувийн хэвшилтэй харьцуулахад өрсөлдөхүйц ажил мэргэжлийн сонголт болгох зорилготой юм байна.

Эх сурвалж: Associated Press

БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ: Самарт явсан иргэдийн 80 гаруй хувь нь газар дээрээ нас бардаг
БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ: Самарт явсан иргэдийн 80 гаруй хувь нь газар дээрээ нас бардаг
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.