БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ: Самарт явсан иргэдийн 80 гаруй хувь нь газар дээрээ нас бардаг
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 39 секунд
БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ: Самарт явсан иргэдийн 80 гаруй хувь нь газар дээрээ нас бардаг

БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ: Самарт явсан иргэдийн 80 гаруй хувь нь газар дээрээ нас бардаг

Шинэ Засгийн газрын сайд нарын паян үргэлжилж байна. Саяхан ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун махны үнэ мэдэхгүй факталж байв. Харин өчигдөр БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ баримжаагүй ярьж, цахим орчинд шүүмжлэл дагуулаад байна.

Тэрбээр телевизэд ярилцлага өгөх үеэрээ “Самарт явсан иргэдийн 80 гаруй хувь нь газар дээрээ нас бардаг” хэмээн ярьсан байгаа юм.

Эл баримжаагүй тоог түүнд ямар эх сурвалж хэлж, хаанаас ийм судалгаа гаргачихав гэдэг нь мэдээж анхаарал татна. Гэхдээ хэт хөөсөрсөн, баримжаагүй тоо гэдэг нь андашгүй. Гэхдээ л сайд энэ тоогоо нотолж, батлах хэрэгтэй болох нь.

Ямартай ч баримжаагүй сайд сүүлийн үед цахим хуудаснаа “Хуш модны самрыг авах гэж мунаар цохисноос гэмтэж байгаа тухай” тасралтгүй бичих болсон. Хуш модны самар түүхийг хориглох бодол түүнд байгаа. Дээрх тоог ч энэ үүднээс хэлсэн гэмээр.

Өнгөрсөн жил гэхэд “Хуш модны самар түүж, бэлтгэхийг 10 хүртэл жил хориглох тухай асуудал яригдаад намжсан. Энэ асуудал энэ жил ч босох нь дамжиггүй.

Сүүлийн хэдэн жил Монголчууд хушны самар гэх зүйлээр амь амьжиргаагаа залгуулах гэж нутаг нуга даяараа хошууран явцгаадаг болсон нь үнэн. Энэ тоо жилээс жилд өссөөр байгаа билээ.

Гавьяатууд АН-аас татгалзаж эхэллээ
Гавьяатууд АН-аас татгалзаж эхэллээ
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.