МАН-ын Д.АМАРБАЯСГАЛАН, Д.БАТБААТАР НАР ҮНДСЭН ХУУЛИАС САВРАА ТАТ!
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/08/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
2 минут 36 секунд
МАН-ын Д.АМАРБАЯСГАЛАН, Д.БАТБААТАР НАР ҮНДСЭН ХУУЛИАС САВРАА ТАТ!

МАН-ын Д.АМАРБАЯСГАЛАН, Д.БАТБААТАР НАР ҮНДСЭН ХУУЛИАС САВРАА ТАТ!

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, МАН-ын Хяналтын хорооны дарга Дааданхүүгийн Батбаатар нар өнөөдөр МАН-ын бүлгийн гишүүд рүү залгаж хуралдаа оролцох, цаашилбал МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн дэмжихээ мэдэгдсэн саналуудыг дэмжихийг шаардсан байна. Энэ үүрэг даалгавар утсаар ярих хэлбэрээр өгөгджээ. Энэ юу болж байна вэ. Улс төрийн нэг нам Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хэлэлцэж байгаа УИХ-ын чуулганы үйл ажиллагаанд гаднаас оролцлоо. Маш ноцтой гэмт хэрэг биш гэж үү!

Үүний өмнө УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүдээс цаасаар гурван асуудлаар санал авсан. Мөн л МАН-ын байрнаас хийгдсэн ажил. Энэ гурван асуудалд тухайн үед Бүлгийн хурлаар шийдэгдсэн “99 гишүүнтэй болох, ингэхдээ 76-г нь мажоритар, 23-ыг нь жагсаалтаар сонгох, УИХ-ын бүрэн эрхийн хугацаа таван жил байх” саналыг бичиж гарын үсэг зуруулж авсан байгаа юм.

Гэтэл өнөөдөр УИХ-ын дарга Г.Занданшатар чуулганы нэгдсэн хуралдаан дээр “Техникийн алба дандаа асуудал гаргах юм. Санаатайгаар хорлон сүйтгэх ажиллагаа явагдаад байгаа юм уу. Зориуд ингэж үймүүлж байна” гэж мэдэгдлээ. Тэр ч байтугай Г.Занданшатарын хувь эзэмшдэг мэдээллийн сайтад “”Гишүүдийн кнопыг санаатай гацаасан бөгөөд техникийн хэлтсийн дарга алга болжээ” гэсэн ноцтой мэдээлэл нийтлэгдэв. Төдөлгүй Тагнуулын байгууллагад энэ асуудлаар хандсан тухай мэдээлэл тархлаа.

УИХ-ын дарга Г.Занданшатар яагаад орон даяар шууд дамжуулж буй чуулганы нэгдсэн хуралдаан дээр “хорлон сүйтгэх ажиллагааны талаар” баттай бус зүйл ярьж олон нийтийн сэтгэлзүйд нөлөөлөх гээд байна вэ?

Хамгийн ноцтой нь яагаад МАН-ын цагаан байрнаас УИХ-ын хууль батлах ажиллагаанд оролцож байгаа юм бэ!

УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ та нар Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, МАН-ын Хяналтын хорооны дарга Дааданхүүгийн Батбаатар нарыг УИХ-ын үйл ажиллагаа, Бүрэн эрхэд халдуулж яаж чадаж байна аа!

Оргилмаа

Ирэх онд нийтийн тээврийн парк шинэчлэлийг 80 хувьд хүргэнэ
Ирэх онд нийтийн тээврийн парк шинэчлэлийг 80 хувьд хүргэнэ
 
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/08/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.