Ирэх онд нийтийн тээврийн парк шинэчлэлийг 80 хувьд хүргэнэ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
3 минут 19 секунд
Ирэх онд нийтийн тээврийн парк шинэчлэлийг 80 хувьд хүргэнэ

Ирэх онд нийтийн тээврийн парк шинэчлэлийг 80 хувьд хүргэнэ

Нийслэлийн ИТХ-ын Зөвлөлийн хуралд нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах, бодлого чиглэл тэдгээрийн хэрэгжилтийн явцын талаарх мэдээллийг хариуцсан төслийн нэгж танилцууллаа.

Авто замын түгжрэлийн сөрөг нөлөөллийг бууруулах төсөл арга хэмжээний хүрээнд нийтийн тээврийг сайжруулж, сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлж төвлөрлийг сааруулах, авто замын сүлжээг өргөтгөж уулзварын дахин инженерчлэл, явган болон дугуйн зам байгуулах зэрэг болон зорчилт хөдөлгөөнийг сайжруулах зорилтыг тавин ажиллаж байгаа талаар Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийн захирал Ч.Батзориг хэллээ. 2022-2024 онд нийтийн тээвэрт 80% парк шинэчлэлт хийж 1215 автобус шинээр оруулж ирэхээс 2022 онд цахилгаан 36, давхар 10, дизель 284, сургуулийн хүүхдийн 75 автобусаар тус тус нэмэгдүүлсэн байна. 2023 онд 737 автобус худалдан авахаар төлөвлөж, 2024 онд 73 цахилгаан автобус оруулж ирснээр парк шинэчлэлийн ажил бүрэн дуусна. Замын хөдөлгөөний удирдлага зохион байгуулалтын чиглэлээр Зам, тээврийн хөгжлийн яамтай хамтран цахим гэрчилгээний ажлыг хийж гүйцэтгэснээр, 600 мянган автомашиныг бүрэн хянах бүртгэлийн систем бий болно. Энэ жилээс эхлэн олон төрлийн нийтийн тээврийн парк шинэчлэлтийн хүрээнд BRT төслийг УИХ-ын хаврын чуулганд өргөн барьж, ирэх оноос хэрэгжүүлж эхлэх бөгөөд дүүжин тээврийн хоёрдугаар шугамыг 2024 онд багтаан ашиглалтад оруулна. Мөн шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд Сэлбэ сэргэлт төслийг 2023-2025 онд Барилга, хот байгуулалтын яамтай хамтран хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Сэлбэ, Дунд голын ай сав газрыг далангаар бэхжүүлж, голын урсцыг нэмэгдүүлэхээс гадна төсөл хэрэгжсэнээр хотын авто замын хөдөлгөөнийг сайжруулж, гол замын ачааллыг бууруулах зэрэг олон давуу талтай талаар танилцууллаа.

Оюутнууд нийтийн тээвэрт 50 хувийн хөнгөлөлттэй эрхээр үйлчлүүлнэ

Их дээд сургуулийн оюутнуудыг нийтийн тээврээр зорчих цахим төлбөрийн картын журмыг өөрчлөх талаар хэлэлцлээ. Сард 22 удаа зорчих ваучер эрх бүхий цахим карт өнөөгийн нөхцөлд оюутнуудын хэрэгцээ шаардлагад нийцэхгүй байгаагаас шалтгаалан өөрчлөлт оруулахаар боллоо. Тодруулбал, Боловсролын тухай хуулийн 43.2 дахь хэсэгт заасны дагуу нийтийн тээврийн хэрэгслээр зорчих зардлын 50 хүртэл хувьтай тэнцэх хэмжээний нөхөн олговрыг аймаг, нийслэлийн ИТХ-аас тогтоосон журмын дагуу олгоно гэж заасан байдаг. Энэ зохицуулалтаар 22 удаа үнэгүй зорчино гэсэн журмыг өөрчилж, оюутнууд ямар ч хязгаарлалтгүйгээр 50 хувийн хөнгөлөлтөөр автобусанд 250, троллейбусанд 100 төгрөгөөр зорчих талаар журмын өөрчлөлтийг танилцуулж, хороодын хурлаар хэлэлцэхийг дэмжлээ.

Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын ХМТ

НАЙМАН ЦАГААН МЭНГЭТЭЙ ХАРАГЧИН ГАХАЙ ӨДӨР
НАЙМАН ЦАГААН МЭНГЭТЭЙ ХАРАГЧИН ГАХАЙ ӨДӨР
 
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.