“Үхрийн мах 14.500-16.000 төгрөгийн ханштай байна ”
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 19 секунд
“Үхрийн мах 14.500-16.000 төгрөгийн ханштай байна ”

“Үхрийн мах 14.500-16.000 төгрөгийн ханштай байна ”

"Малчны лавлах-109" төвөөс өнөөдөр (2021.06.29) махны жижиглэнгийн болон түүхий эдийн үнэ ханшийн талаар мэдээлжээ. Тухайлбал, үхрийн цул мах килограмм нь 14.500-16.000 төгрөг, хонь болон ямааны мах килограмм нь 11.000-12.500 төгрөгийн ханштай байгаа аж.

Нийслэлийн түүхий эдийн зах "Эмээлт"-д ноолуур кг нь 103-115 мянган төгрөгийн үнэтэй байна. Харин ямааны арьс өлөнтэйгөө 1000 төгрөг, нэхий мөн өлөнтэйгөө 5000 төгрөг, хонины ноос килограмм нь 1500 төгрөг, үхрийн шир ширхэг нь 7000 төгрөг, бухын шир 20000 төгрөг, адууны шир сүүлтэйгээ ширхэг нь 12000 төгрөгийн үнэ ханштай байгаа аж.

"Хүчит шонхор-Дэнжийн-1000" захад махны үнэ өнөөдрийн байдлаар:

  • Үхрийн мах килограмм нь 11500-13500 төгрөг, цул нь 14.500-16.000 төгрөг,
  • Ямааны мах килограмм нь 10.500 төгрөг, цул нь 11.000-11.800 төгрөг,
  • Хонины мах килограмм нь 11.000 төгрөг, цул мах 12.000-12.500 төгрөгийн үнэтэй байна.
  • Адууны мах ястай нь 9500-10.500 төгрөгийн ханштай байгаа бол цул нь 11.000 төгрөгөөр зарагдаж байна.
Бажиг хэн бухимдуулав
Бажиг хэн бухимдуулав
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.