Бажиг хэн бухимдуулав
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/06/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 25 секунд
Бажиг хэн бухимдуулав

Бажиг хэн бухимдуулав

Монголын хип хоп урлагийн анхдагчдын нэг “Люмино” хамтлагийн залуусыг хип хопын залгамж халаа болсон залуус бухимдуулсан бололтой. Энэ талаар тус хамтлагийн дуучин Бажи буюу Б.Батхишиг цахим хуудаснаа “Би анх энэ урлагт орж байхдаа ах захаа мэддэг, хүндэлдэг байсан. Тэгээд ч бид хип хоп гэдэг урлагийн эхлэлийг таниулах гэж их зүйл хийсэн. Гэтэл өөрийгөө дэлхийн “од” болсон хэмээн эндүүрсэн залуус их эрт биеэ тоодог болж. Монгол шиг жижиг улсад од болно гэж юу байх вэ. Олны танил л болно. Гэтэл сүүлийн үеийн залуус хүнийг хүндлэх, мэндлэх тал дээр учир дутагдалтай байна. Саяхан нэг тоглолт дээр манай хамтлагийн залуус нэг хүнд энэ талаар ярьж өглөө. Би ч бас тэгж бодож байна. Ах энэ тэр гэж байгаа юм биш. Гэхдээ хүнтэй мэндэлж байх хэрэгтэй” хэмээн бухимдлаа илэрхийлсэн байна. Ямартай ч хип хопын акулуудын нэг гэгддэг “Люмино”-гийнхныг  хэн гээч нөхөр  бухимдуулсан нь тодорхойгүй байна. 

Н.ЗАЯА

Эх сурвалж : www.info.mn

 Б.Мөнхболдын 3 онооны шидэлт бүрийг  “Japan Car Trade” компани  100 000 төгрөгөөр үнэлэв
 Б.Мөнхболдын 3 онооны шидэлт бүрийг “Japan Car Trade” компани 100 000 төгрөгөөр үнэлэв
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/06/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.