Дуучин Д.Намсрайноров өнгөрсөн жил “Гэзэгний чинь үзүүр сэрэл хөдөлгөөд байна аа, ай хө” гэсэн үгтэй дуу гаргаж нэлээд шүүмжлэлд өртсөн. Гэсэн ч тэрбээр дахиад л эротик үгтэй дуу дуулжээ. Түүний шинэ дууны нэр "Сарны саруултайд" гэдэг бөгөөд "Голт зүрхний чинь балыг шимэхсэн, гоолиг сайхан бэлхүүсийг чинь тэврэхсэн" гэх мэт эротик үгстэй аж.