“Эрүүл оюутан-Эерэг хандлага” оюутны эрүүл мэндийг дэмжих аян Хан-Уул дүүрэгт эхэллээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 22 секунд
“Эрүүл оюутан-Эерэг хандлага” оюутны эрүүл мэндийг дэмжих аян Хан-Уул дүүрэгт эхэллээ

“Эрүүл оюутан-Эерэг хандлага” оюутны эрүүл мэндийг дэмжих аян Хан-Уул дүүрэгт эхэллээ

Монгол улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт их дээд сургууль, коллежид суралцаж байгаа оюутны эрүүл мэндийн байдлыг сайжруулах, хянах тогтолцоо бий болгон урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг шинжилгээнд хамруулах, эрүүл мэндийн мэдлэгийг сайжруулах зорилт тусгасан.

Тус зорилтын хүрээнд Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар, дүүргийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэс, Эрүүл мэндийн төв, Өрхийн эрүүл мэндийн төвүүд хамтран Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй Их дээд сургууль, Коллеж, МСҮТ-ийн оюутнуудыг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулж, эрүүл мэндийн боловсрол олгох, сургуулиудын эмч, нийгмийн ажилчдыг чадавхжуулах аян эхлүүлээд байна.

“Эрүүл оюутан-Эерэг хандлага” оюутны эрүүл мэндийг дэмжих аян 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 01-ний хооронд үргэлжлэх бөгөөд сүрьеэ, БЗДХ-ын илрүүлэгт хамрагдан, бие бялдрын болон бэлгийн бойжилт, нөхөн үржихүйн талаар мэдлэг мэдээлэлтэй болгох зорилгоор явагдана.

Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар

УИХ-ын дарга З.Энхболд Хэнтий аймагт ажиллав
УИХ-ын дарга З.Энхболд Хэнтий аймагт ажиллав
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.