УИХ-ын дарга З.Энхболд Хэнтий аймагт ажиллав
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/09/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 51 секунд
УИХ-ын дарга З.Энхболд Хэнтий аймагт ажиллав

УИХ-ын дарга З.Энхболд Хэнтий аймагт ажиллав

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд Хэнтий аймагт ажиллав. Улсын Их Хурлын даргыг Хэнтий аймагт хүрэлцэн ирэхэд Хэнтий аймгийн Чингисийн талбайд хүндэт харуул угтан авч, хүндэтгэл үзүүллээ.

Хүндэтгэл үзүүлсний дараа Улсын Их Хурлын дарга З.Энхболд аймгийн удирдлага, Засаг даргын Тамгын газрын хэлтэс, агентлагийн удирдлагуудтай уулзалт хийж, орон нутгийн нөхцөл байдлын талаар цаг үеийн мэдээлэл авсан юм.

Мөн тэрээр Хэнтий аймгийн төвд хийгдэж буй зарим бүтээн байгуулалтын нээлтийн арга хэмжээнд оролцож үг хэлэв. Энэ үеэр Хэрлэн сумын 1-р багийн хөгжлийн төв,  4-р цэцэрлэг, 338 айлын "Хэрлэн" орон сууцны цогцолбор хороолол нээлтээ хийлээ. Түүнчлэн Хэрлэн багийн төвд Өрхийн эмнэлэг, цагдаа, багийн Засаг дарга байрлаж төрийн анхан шатны үйлчилгээ үзүүлэх боломжтой болжээ.

Мөн Улсын Их Хурлын дарга  Чингис хотод хийгдэж байгаа "Шинэ Өндөрхаан" хороолол, Нэгдсэн эмнэлгийн өргөтгөлийн барилга, Хан хэнтий чуулгын барилгын ажлын явц байдалтай танилцав.

Түүнчлэн Чингис хотын төв талбайд бүтээсэн Их Монгол улсын цадигийг бичилцэхэд үр хүүхэд, төр улсдаа хүндтэй гавьяа байгуулсан Монгол төрийн авралт эх - Өэлүн эхийн дурсгалын хөшөөний нээлтийн ёслолд оролцсон юм.

Улсын Их Хурлын дарга З.Энхболдыг Хэнтий аймагт ажиллах үеэр Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар болон албаны бусад хүмүүс дагалдан явлаа.

Хууль бусаар тарвага агнасан иргэдийг торгов
Хууль бусаар тарвага агнасан иргэдийг торгов
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/09/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.