“Алунгоо хатан ижий эв нэгдэл” яруу найргийн наадмын түрүүг Л.Ганзул авлаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/09/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
9 минут 56 секунд
“Алунгоо хатан ижий эв нэгдэл” яруу найргийн наадмын түрүүг Л.Ганзул авлаа

“Алунгоо хатан ижий эв нэгдэл” яруу найргийн наадмын түрүүг Л.Ганзул авлаа

 

811c0d13a2889a71975daa5ee47f0f36ffed9c3c

Өнгөрсөн амралтын өдөр Улаанбаатар хотоос тав орчим километрийн зайд Богд хан уулын Тайны аманд байрлах Мөнхтэнгэр жуулчны баазад “Алунгоо хатан ижий эв нэгдэл” яруу найргийн наадам болж өндөрлөлөө.

Хөвсгөл аймгийн театрын бүжигчдийн дэглэсэн “Алунгоо хатан эх” бүжгээр өндөр үүдээ өргөсөн наадмыг Д.Цоодол гуай мялаалгын шүлгээрээ эхлүүлж 16 яруу найрагч хоёр үе шаттайгаар өрсөлдсөнөөс яруу найрагч Л.Ганзул тэргүүн байр, цом нэг сая төгрөгийн шагналын эзэн боллоо.

Хөвсгөл аймгийн театрын бүжигчдийн дэглэсэн Алунгоо эх бүжиг

Удаах байранд яруу найрагч Б.Чулуунцэцэг гутгаар байранд МЗЭ-ийн шагналт яруу найрагч Д.Урианхай нар шалгаран тус бүр сая төгрөг өргөмжлөлөөр шагнуулсан бол, шагналт байранд Б.Төгсжаргал, В.Нэргүй нар орж наадмын түүчээг тэргүүллээ.

Бүтээлийн тэргүүн байранд МЗЭ-ийн шагналт яруу найрагч Д.Цоодол гуай бүтээлийн гурван цуврал ботиороо мөн яруу найрагч н.Мягмаржав найргийн түүвэр номоороо дэд байр эзэлж тус бүр цом өргөмжлөл, нэг сая төгрөгийн эзэн боллоо.

Энэхүү наадмыг Хөвсгөл аймгийн зохиолчдын эвлэлийн тэргүүн, яруу найрагч Б.Сарантуяа санаачилан Монголын ногоон уламжлал сан”-ийн тэргүүн, Мөнхтэнгэр жуулчны баазын захирал хадагтай С.Алтантуяа ерөнхий ивээн тэтгэгчээр хамтран ажилласан байна.

Мөн Алунгоо хатан эхийн төрсөн нутаг болох Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын засаг дарга Х.Энхтүвшин, Эртний далай жуулчны баазын захирал хадагтай Х.Энхтуяа нар ивээн тэтгэж хамтран ажиллажээ.

Наадмын зохион байгуулагчид

Хэдэн мянганы тэртээ таван хөвгүүнээ сургасан хатан ижийгийн сургааль өнөөдөр ч бидэнд үнэ цэнэтэй хэвээрээ. Магадгүй  төр нь хүчгүйдэж, түшээд нь самуурч, түмэн олон бачимдаж байгаа энэ цаг үед   ухаант эхийн философи  бүүр ч хэрэгтэй байгаа цаг олсон наадам байлаа.

Энэхүү наадмын тайзнаа яруу найрагч Д.Цоодол гуай “Дээд давхарт амьдарч байгаа төр нь доод давхарт амьдарч байгаа ард иргэдээ сонсохгүй, харахгүй амьдарч байна. Өөрөөр хэлбэл хөгжлийн бэрхшээлтэй төр гэж нэрлэмээр юм уу даа. Ийм л нийгэмд энэ төрийн олж хараагүй эе эвийн сургааль хүчийг таниулан хүргэх гэж хичээн зүтгэж яваа С.Алтантуяа бүсгүй түүний гэр бүл “Модерн гэр” компаний захирал Баттулга нартаа чин сэтгэлийн угаас баярлаж байгаагаа илэрхийлье. Монгол ухаан, монгол сэтгэл гэж энэ дээ” хэмээн өгүүлж байсан.

Нээрээ л  Хатан эхийн сургаалаар  уран бүтээлчдийн  оюуныг нэрж, эв нэгдэл, тусгаар тогтнол, эх орон, газар шорооны үнэ цэнийг яруу найргаар тунхаглан хойч үедээ үлдээхийн  ач холбогдол үнэ цэнэ энэ наадамд оршиж байлаа.

С.Алтантуяа: Алунгоо эхийн сургааль бол дэлхий дахины эв нэгдлийн суурь сургааль юм

Алунгоо эх бол дэлхий дахины эв нэгдлийн суурь онолыг үндэслэгч төрийн их хатан юм. Бид энэ түүхэн хатнаа зөвхөн Монголдоо биш дэлхий дахинаа ярьж таниулж, алдаршуулж байж түүхээ хадгалж үлдэнэ… гэж ярих, энэ л үйл хэргийнхээ төлөө чин сэтгэлээсээ зүтгэх эмэгтэйг С.Алтантуяа гэдэг.

 

Монголын ногоон уламжлал сан”-ийн тэргүүн “Алунгоо экологи” сэтгүүлийн үүсгэн байгуулагч, удирдахуйн ухааны докторант энэ эмэгтэйн түүх уламжлал,  ёс заншлаа өвлүүлэн авч үлдэж, дэлхий дахинд түгээх чин хүсэл хязгааргүй гэлтэй.

Олон жил гадаадад амьдарч монголдоо ирээд аялал жуулчлалын чиглэлээр бизнес эрхлэх болсон тэрээр бизнесийнхээ ашиг орлогын багагүй  хувийг энэ үйл хэрэгтээ зарцуулдаг гэнэ. Түүний нэгээхэн хэсэг нь “Аригийн голын Алунгоо хатан” түүхэн  баримтат киног уран бүтээлчдэд захиалан хийлгэсэн явдал бөгөөд эрдэмтэн судлаачидтай хамтран түүхээ сэргээх өвлүүлэхэд чиглэсэн хэд хэдэн ажлыг эхлүүлээд байгаа аж.

Хамтран зүтгэгчтэйгээ түүхээ хэрхэн хойч үедээ үлдээх тухай санаануудаа баяжуулан ярьж Алунгоо хатны цогцолбор босгох тухай, мөн суурь судалгааны онолоо хэрхэн гадагш нь таниулах тухай, Буриад, Өвөрмонголын эрдэмтэдтэй Алунгоо эхийг Монгол төрийн хатан гэж хэрхэн мэтгэлцсэн тухай, Алунгоо эхийн тухай түүхэн баримтат  кино дууг хэрхэн захиалж бүтээлгэсэн тухай, дэлхийн хэд хэдэн хэл дээр дуулагдах Алунгоо хатан эх дуурь бичүүлэх захиалга өгчихөөд байгаа тухайгаа ам хуурайгүй ярих энэ эмэгтэйн яриаг чагнаж л сууснаас нэг их гүнзгийрүүлэн лавлаж өнөөг хэр нь ярилцаж амжаагүй л явна.

Түүний энэ олон мөрөөдөл хүсэл тэмүүллээс жуулчны баазаа эрдэмтэн судлаачид, уран бүтээлчдэд зориулсан “Бүтээлийн бааз” болгох хүсэл нь  тухайн үед сэтгэлд их л ойрхон буусан юм. Дээд доод давхраараа дүүрэн номтой энэ бааз дээр эрдэмтэн судлаачид, уран бүтээлч найрагчид ирж бүтээлээ туурвиж суух тэр л орчныг хэрхэн  бүрдүүлэх  тухайгаа нүдэнд буутал ярих л тэр л агшинаас хойш бараг 20-иод хоночихож.

Зорин очиж ярилцаж, ажил амьдралын түүхийг нь сонирхон судлаагүй ч нэгэн үдэш ярилцан суух боломж тохиосон тэр л үед хоногшсон сэтгэгдэл нэг ийм.

Удаа ч үгүй бид түүний ивээн тэтгэж зохион байгуулж буй “Алунгоо хатан ижий эв нэгдэл” яруу найргийн наадамд уулзлаа. Энгийн эгэл даруугийн туйл гэмээр энэ бүсгүй ажилтануудтайгаа хамт зохион байгуулалт хийгээд хүсэл мөрөөдлийнхөө тухай тухтай ярих зав үгүй нь илт…

Хөвсгөл аймгийн Зохиолчдын эвлэлийн хороо, яруу найрагч Б.Сарантуяагийн санаачилгаар тэрээр энэхүү наадмыг зохион байгуулалцаж, ивээн тэтгэх үүргийг өөр дээрээ хүлээжээ. Ингэхдээ өнөөх л  Монгол түмний хүчтэй байх, эвлэлдэн нэгдэх, түүх уламжлал ёс заншил, төрт ёсны сургуулиа дэлхий нийтэд хүлээн зөвшөөрүүлэх, тамгалан үлдээх чин сэтгэлийнх нь нэг хэсэг нь энэ наадам гэнэ.

Хотоос холгүйхэн яармагийн товчоогоор гарч Мөнхтэнгэр жуулчины баазыг зорьсон автобус дүүрэн яруу найрагчид, найз нөхдийнхөө урилгаар найрагчдын шүлгийг шимтэн сонсохоор хөврөх найрагт дуртай ард түмэн, найз нөхөд. Ийм л цомхон бөгөөд сэтгэл дотно хүрээнд болж өнгөрсөн яруу найргийн наадам эв эеийн сургаалд хүлэгдсэн найргийн амт, ирсэн зочдод чин сэтгэлээсээ үйлчлэх баазынхны дулаахан инээмсэглэл, уригдан ирсэн дээд зэрэглэлийн тогоочийн гарын хоолны амтанд гэрийн хаалгаар шаргал навчисаа дааж ядан бөхөлзөх моддын чимээнд, орчин үеийн загварын монгол гэрт үргэлжилсэн юм.

 

Мөнгөөр үнэлж боломгүй ийм л сайхан орчныг бүрдүүлэх гэж, ирсэн зочдынхоо мэлмий, сонорыг мялаах гэж хичээсэн чин сэтгэлийн хүслийн цаана өнөөх л агуу том зорилго, асар их үнэ цэнэ оршиж байсныг тэнд уригдан цугласан 80 орчим хүн л мэдэрсэн нь лавтай.

 

Харамсалтай нь Монгол төрийн их хатан, түүхэн гавьяат ээжийн сургаал, эв нэгдлийн наадам гэдэг утгаар нь Алунгоо хатан ижий эв нэгдэл яруу найргийн наадмын урилгыг төрийн түшээд, УИХ-ын эмэгтэй гишүүдэдхүргүүлсэн ч нэг ч хүн ирсэнгүй. Гэлээ ч найргийн хоймрыг чимэх буурал толгойтой найрагч өвгөд, бие биенээ цаашлуулан нудралцах онгодын хуртай найрагч залуучууд, хуульч судлаачид, жүжигчид гээд сэтгэл зүрхээрээ бизнес, уран бүтээлийн салбарт бие биенээ дэмжин урам өгдөг олон сайхан залуучууд цугласаныг нь дурдах нь зөв байх.  Нийлээд бүтээвэл, нэгнээ дэмжвэл, нийтээрээ урагшилбал хөгжилрүү хүрч л таараа.  Гагцхүү бидэнд эв эе дутагддаг.

Энэ л хандлагыг өөрчлөх, эв нэгдлийн тунхагийг Монголдоо төдийгүй дэлхийд тунхаглах,  хатан ижийгийн сургаалийн “амин сүнсийг” түмэндээ  хүргэх зорилго тээсэн Алунгоо хатны эв нэгдлийн наадам жилээс жилд уламжлал болон зохиогдох болжээ.

Яруу найрагч Л.Ганзул

 

Буурал түүхийн цаанатах есөн өргөлийн цацалттай

Бурхад амируулж, хэдэнтэй үржсэн цадигтай

Их хаадыг ургуулж, энгэрээсээ сүү ивлэгсэн

Эрин дамжсан  өрлөг эх Алунгоо минь …

 

Эв нэгдлийн сургааль тань түгэн дэлгэрч, монгол хүний амны төдийгүй сэтгэлийнх   нь “тарни”  болж, Монгол туургатан мандан бадраг.

 

И.Цэвэлмаа

Охиныхоо эмчилгээний зардлыг шүрээр дугаар хэлхэж олж байсан ээжийг дуучин Л.Байзада хуурчээ
Охиныхоо эмчилгээний зардлыг шүрээр дугаар хэлхэж олж байсан ээжийг дуучин Л.Байзада хуурчээ
 
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/09/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.