Охиныхоо эмчилгээний зардлыг шүрээр дугаар хэлхэж олж байсан ээжийг дуучин Л.Байзада хуурчээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/05/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
3 минут 7 секунд
Охиныхоо эмчилгээний зардлыг шүрээр дугаар хэлхэж олж байсан ээжийг дуучин Л.Байзада хуурчээ

Охиныхоо эмчилгээний зардлыг шүрээр дугаар хэлхэж олж байсан ээжийг дуучин Л.Байзада хуурчээ

Тархнины саажилттай гэж  оношлогдсон 1 ой зургаахан сартай О.Сувд охинд туслах “Зүрхний бяцхан сувд” хандивын тоглолт   саяхан болж өнгөрсөн. Тус тоглолтыг Латиф сангийн сангийн тэргүүн дуучин Л.Байзада хариуцан ажилласан боловч өнөөдрийг хүртэл тоглолтын орлогыг охины ээжид өгөөгүй байна. Энэ талаар О.Сувд охины ээж М.Наранмандах ийн ярьлаа. 

 

“Хүлээсэн өдөр ирсэн ч их санасан газар 9 шөнө хоосон гэгчийн үлгэр боллоо. 1000 билет борлуулна гэж тоглолт болохоос нэг сарын өмнө авчихаад тоглолт дуусаад бараг сар болох гэж байхад 700-800 билет буцсан гэж хэлэх юм. Тоглолтын өдөр санаа зовоод лавлахад "Билетний буцаалт байхгүй, санаа зоволтгүй, чиний данс руу билетний мөнгө сар сар гээд л орно" гээд байлаа. Гэтэл өнөөдрийг хүртэл нэг ч төгрөг орсонгүй. Уулзана гэчихээд шалтаг хэлж зугатаад байхаар нь арга ядаад тулгаад асуусан чинь ингэж хариулж байх юм. Үүнийг хамтарч ажилласан гэх үү. Хүний мөс чанарыг таних талаар сайхан сургамж өгсөн ЛАТИФ сангийн тэргүүн дуучин Л.БАЙЗАДА-даа баярлалаа. 40 нас хүрэхдээ ийм эр хүн байдаг тухай ч зүүдлээгүй явсан надад хэзээ ч мартагдашгүй том сургамж боллоо. Хүний сайхан үгэнд хууртжээ. "Охины чинь буян заяа түшнэ, найз нь тусална, чадна. Тоглолтын дараа л найзыгаа сэтгэлээрээ шагнахад л болно. Би бас охинтой хүн... гэх зэрэг олон сайхан үгс агаартаа л үлдэх шив дээ. Гэрээ хийгээгүй болохоор хэрэгт унахгүй гээд бодож байгаа болов уу. Сайхан үг шиг байдаг эрчүүд олон ч, эсрэг байдаг бас цөөнгүй ажээ. Дандаа сайхантай нь учирсан би азтай байжээ. Өнөөдөр уулзаж тооцоогоо эцэслэх сүүлийн өдөр гэж өчигдөрхөн надад мессэж бичиж байснаа өдөржин хотод түүнийг ярьж, хэзээ уулзахыг нь хүлээж хүлээж яг цагийн өмнө авсан хариу маань энэ. Надтай тооцоо нийлээгүй байж дахиад өөр саажилттай хүүгийн тоглолт хийнэ гээд постерийг нь гаргачихаад share хийлгээд явж байна лээ. Энэ тэгээд ариун явдал уу? Өрөөлд найдаж, ихийг мөрөөдсөн нь миний буруу юу? Өөрийнхөөрөө л шүрээрээ утасны дугаараа нэхээд явсан бол илүү дээр байх байж дээ. Хэн нэгэнд итгэж хий горьдохгүй, хүнд хар буруу санахгүй явах байжээ” гэлээ.

 

 

АКА

Эх сурвалж:Breakingnews.mn

Г.Дэнзэнигийн өмгөөлөгч Д.Содномдорж өөрийгөө
Г.Дэнзэнигийн өмгөөлөгч Д.Содномдорж өөрийгөө
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/05/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.