Хироюки Миязава: Япон улсаас Монголд ирж үйл ажиллагаа явуулах сонирхолтой аж ахуйн нэгж их байдаг
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
2 минут 23 секунд
Хироюки Миязава: Япон улсаас Монголд ирж үйл ажиллагаа явуулах сонирхолтой аж ахуйн нэгж их байдаг

Хироюки Миязава: Япон улсаас Монголд ирж үйл ажиллагаа явуулах сонирхолтой аж ахуйн нэгж их байдаг

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Япон улсын Парламентын төлөөлөгчдийн танхимын гишүүн Хироюки Миязава, гишүүн асан Хироши Уэно тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Япон улсын Парламентын төлөөлөгчдийн танхимын гишүүн Хироюки Миязава хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд эдийн засаг, нийгмийн харилцааг улам гүнзгийрүүлэх боломж өргөн байгааг хэлэв.

зураг

Хотын дарга “Хоёр улсын харилцаанд чухал он тохиож буй. Энэ хүрээнд Япон улсын Токушүкай медикал группийн ерөнхийлөгч тэргүүтэй төлөөлөгчид зочилсон бөгөөд Монгол Улсад Зүрх судасны мэс заслын төв хандивлан байгуулахаар болсон. Түүнчлэн Улаанбаатар хотын төв талбайд Монгол, Япон хамтарсан “Сүүн зам” бүжгийн наадамд 500 гаруй уран бүтээлчдийг оролцуулж, өргөн дэлгэр зохион байгуулсан. Өдгөө хоёр орны хамтдаа бүтээлцсэн өнгөрсөн хагас зууны түүхэнд Улаанбаатар хотод Япон улсын ард түмний сэтгэл шингэсэн томоохон бүтээн байгуулалтууд өрнөсөн. Монголын ард түмэн үүнд ихэд талархалтай байдаг” хэмээн хэллээ.

Нэн ялангуяа хоёр орны хамтын ажиллагааны бэлэг тэмдэг болсон Хөшигийн хөндий дэх Шинэ нисэх онгоцны буудлаар дамжуулан цаашид хоёр улс иргэд хоорондын солилцоог нэмэгдүүлж, нөхөрлөлийг бэхжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт итгэлтэй байгаагаа тэрбээр илэрхийлсэн юм.

Япон улсын Парламентын төлөөлөгчийн танхимын гишүүн Япон улсаас Монголд ирж үйл ажиллагаа явуулах сонирхолтой аж ахуйн нэгжүүд их байдгийг онцлон дурдсан юм. Хотын дарга иргэд харилцан зорчих боломжид суурилж хоёр улсын хамтын ажиллагаа, эдийн засаг, нийгмийн хөгжил үргэлжилнэ гэдгийг тодотгож байлаа. Талууд 50 жилийн ойн хүрээнд хамтын ажиллагаагаа цаашид улам бүр гүнзгийрүүлэн хөгжүүлж, боломжит нөөц бололцоогоо дайчлан хамтран ажиллахад бэлэн гэдгээ илэрхийллээ.

НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР

Дипломат төлөөлөгчийн газрууд визийн мэдээллийн системийг нэвтрүүлж эхэллээ
Дипломат төлөөлөгчийн газрууд визийн мэдээллийн системийг нэвтрүүлж эхэллээ
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.