Дипломат төлөөлөгчийн газрууд визийн мэдээллийн системийг нэвтрүүлж эхэллээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/10/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 4 секунд
Дипломат төлөөлөгчийн газрууд визийн мэдээллийн системийг нэвтрүүлж эхэллээ

Дипломат төлөөлөгчийн газрууд визийн мэдээллийн системийг нэвтрүүлж эхэллээ

http://www.tumen.mn/upload/2015/10/12/

Европын комиссын тогтоолын дагуу 2011 оны аравдугаар сарын 11-нээс нэвтэрсэн Визийн мэдээллийн систем(ВМС)-ийг Шенгений орнуудаас Монгол Улсад суугаа дипломат төлөөлөгчийн газрууд өнөөдрөөс эхлэн нэвтрүүлж эхэлнэ. Виз мэдүүлэгч нь анх удаа Шенгений виз мэдүүлж буй тохиолдолд биечлэн ирж биометрийн мэдээлэл(хурууны хээ болон гэрэл зураг)-ийг өгөх аж. Засгийн газрын тэргүүн болон албан ёсны айлчлалын бүрэлдэхүүнд багтсан төлөөлөгч, 12-оос доош насны хүүхэд, биеэр ирэх боломжгүй хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг дээрх шаардлагаас чөлөөлөх юм байна. Уг систем нэвтэрснээр Шенгений орнууд виз мэдүүлэгчийн мэдээллийг харилцан солилцох, виз олгохтой холбоотой үйл явцыг хялбарчлах, хилийн хяналт, шалгалтыг хөнгөвчлөх, виз мэдүүлэгчийн мэдээллийн нууцлал, аюулгүй байдлыг сайжруулах зэрэг давуу талууд бий болох юм.

 

Ц.Заяа

 
 

- See more at: http://www.unen.mn/content/55140.shtml?alias=society#sthash.EY3eRgap.dpuf

ЦАГ АГААРЫН ТӨЛӨВ: Наймдугаар сард олон жилийн дунджаас дулаахан байх төлөвтэй
ЦАГ АГААРЫН ТӨЛӨВ: Наймдугаар сард олон жилийн дунджаас дулаахан байх төлөвтэй
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/10/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.