“Фруто Няня”-гаас хорхой илрээгүй болох нь нотлогджээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/05/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
3 минут 11 секунд
“Фруто Няня”-гаас хорхой илрээгүй болох нь нотлогджээ

“Фруто Няня”-гаас хорхой илрээгүй болох нь нотлогджээ

 

 

Сүүлийн үед цахим сүлжээ болон зарим мэдээллийн веб сайтаар “Фруто НяНя”  брэндийн  хүүхдийн  кашнаас   хорхой гарсан гэх мэдээлэл ихээр цацагдах болсон. Тэгвэл хорхой илэрсэн гэх  “Фруто НяНя”  каштай холбоотой ямар  ч  гомдол өнөөдрийг хүртэл мэргэжлийн хяналтын байгууллагад  болон  тухайн  бүтээгдэхүүнийг борлуулж буй компанид ирээгүй мөн мэргэжлийн хяналтын шалгалтаар “Фруто НяНя”  бүтээгдэхүүнд чанарын ямарваа нэг зөрчил илрээгүй,  Монгол Улсын холбогдох стандартыг бүрэн хангаж байгааг нотолсон байна.  Мөн энэхүү ор үндэсгүй мэдээлэлтэй холбогдуулж  “Бимекс Холдинг”  компани албан ёсны мэдэгдэл гаргасныг та бүхэнд хүргэж байна.

МЭДЭГДЭЛ

2015 оны 01-р сараас эхэлж цахим сүлжээ,  хэвлэл мэдээллийн сайтаар “Фруто НяНя”  жүүс  муудсан  байсан,  хүүхдийн  кашнаас хорхой гарсан  гэх мэт эх сурвалж нь тодорхойгүй,  бизнесийн нэр хүндэд халдсан гүтгэлгийн шинжтэй мэдээ,  мэдээллийг зохион байгуулалттайгаар явуулах боллоо.  “Фруто НяНя”  бүтээгдэхүүн  нь ОХУ-д  үйлдвэрлэгддэг бидний мэдэх Орос чанарыг бүрэн хангасан,  химийн  нэмэлт  ороогүй өндөр технологийн 100%  органик бүтээгдэхүүн бөгөөд хүүхдийн тэжээл үйлдвэрлэлийн салбарт мэргэжилтнүүдээс өндөр үнэлгээ авсан сайн чанарын бүтээгдэхүүн юм. Бизнесийн өрсөлдөөнөөс улбаалж уг бүтээгдэхүүний нэр хүндийг унагах зорилгоор баталгаагүй эх сурвалжийн мэдээллийг үндэслэж манай бүтээгдэхүүний нэр хүндийг унагах ажиллагааг зохион байгуулалттайгаар явуулах болсонд бид харамсаж байна. “Фруто НяНя”  хүүхдийн тэжээлийг үйлдвэрлэх явцад хүний гар ажиллагаагүй бүрэн автомат  тоног  төхөөрөмжөөр,  вакум  орчинд,  нарийн стандарт мөрдөж ажилладаг нь үйлдвэрлэлийн процессод хорхой  орох  байтугай  тоос  ч  орох  боломжгүй юм.

Уг гүтгэлэг гарах болсон  2015  оны  01-р  сард бид Монгол Улсын Мэргэжлийн хяналтын Ерөнхий газарт хандаж шалгалт явуулахыг хүссэн бөгөөд тус байгууллагын шалгалтаар бүтээгдэхүүнтэй холбоотой ямар нэгэн зөрчил,  дутагдал илрээгүй болохыг албан ёсоор баримттайгаар нотолж байна.

Иймд санаатай  үйлдлээр  манай бүтээгдэхүүний нэр хүндэд халдаж,  компанийг  хохироож,  олон  ажилчид,  хамт  олны хичээл,  зүтгэл, хөдөлмөрийг үгүй хийж буй үйлдлийг гаргаж буй эзэн хариуцагч нь тодорхойгүй цахим хаяг, мэдээллийн сайтуудыг бид  ЦЕГ-ийн цахим гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс болон хууль хяналтын байгууллагуудад хандаж шалгуулж эхлээд байна. 

Баталгаагүй эх сурвалжаар олон нийтийг төөрөгдүүлж бизнесийн нэр хүндэд халдсан  сайтуудыг мэдээлэлдээ залруулга гаргаж бизнесийн үйл ажиллагааны нэр хүнд,  бүтээгдэхүүнтэй холбоотой ямарваа мэдээллийг баталгаатай эх сурвалжаар тэнцвэртэй мэдээллэж ажиллахыг уриалж байна! гэжээ.

www.ontsgoi.mn

Б.Жавхлан: Ирэх оны VII сараас хүүхдийн мөнгөний талыг олгож, талыг нь хуримтлуулна
Б.Жавхлан: Ирэх оны VII сараас хүүхдийн мөнгөний талыг олгож, талыг нь хуримтлуулна
 
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/05/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.