Б.Жавхлан: Ирэх оны VII сараас хүүхдийн мөнгөний талыг олгож, талыг нь хуримтлуулна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
2 минут 24 секунд
Б.Жавхлан: Ирэх оны VII сараас хүүхдийн мөнгөний талыг олгож, талыг нь хуримтлуулна

Б.Жавхлан: Ирэх оны VII сараас хүүхдийн мөнгөний талыг олгож, талыг нь хуримтлуулна

Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүдийг танилцуулах үеэр Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэл өглөө.

Тэрээр "Өнөөдөр улсын нэгдсэн төсвийг хэлэлцээд УИХ-д өргөн барихаар тогтлоо. Маргааш 08:00 цагт 2020 оны Төсвийг дэлгэрэнгүйгээр мэдээлнэ.

Ирэх оны төсвийн онцлог нь цар тахлын үеийн эдийн засгийн уналтыг тогтворжуулах зорилготой. Ирэх онд хөгжлийн төсөв хийж байна.

Ирэх оны эдийн засгаас бүх нийтээрээ тэлэлтэй жилийг хүлээж байна. Найман чиглэлээр төсвийн шинэчлэлийн зорилт тавьж байна.

  1. Төрийн өмчит компаниудад бүтцийн шинэчлэл хийнэ.
  2. халамжаас хөдөлмөрт шилжих бодлогыг үргэлжлүүлнэ.
  3. хувийн хэвшлийн үүрэгтэй чиг үүргийг төр хэрэгжүүлэхээ болино
  4. төсвийн зарцуулалтын үр ашгийг сайжруулна
  5. урсгал зардал ихтэй хөрөнгө оруулалтыг зогсооно
  6. Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулахад онцгой анхаарна

Бидний гол эрдэс баялгуудын үнэ сайн байгаа ч нүүрсний экспорт муу байна. Харин ирэх жил хамгийн боломжит дээд хэмжээгээр экспортлохыг зорьж байна" гэв.

Хүүхдийн мөнгийг халамжаас хуримтлал руу шилжүүлэх бодлогын хүрээнд ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс сонголттойгоор өгнө. 100 мянган төгрөг хүртэл авч хэрэглэж болно эсвэл хувааж хуримтлуулж болно. Хадгаламжийн даатгалын корпорацад бүрэн даатгагдаж хамгаалагдсан байх болно.

2021 оны долоодугаар сараас 50 хувь нь хадгаламж руу шууд шилжиж үлдсэн хувийг сонголттой олгоно.

Халамжийн хэт хавтгайруулах нь эдийн засагт сөрөг талтай тул ийм өөрчлөлтийг шат дараатай хийж эхэлж байна.

Дэд бүтцийн хөрөнгө оруулалтад зориулж ЗТХС-ын багцыг долоо дахин, Эрчим хүчний сайдын багцыг 4 дахин нэмж буй.

Ирэх онд тэтгэвэр тэтгэмж нэмээгүй. Төсвийн хувьд хязгаарлагдмал он жил байх болно. Эрүүл мэнд, боловсролын салбарын гүйцэтгэлд суурилсан санхүүжилт буюу цалингаа нэмж авах боломж нээгдэж буй.

Эмнэлгүүдэд очдог урсгал зардал хөрөнгө оруулалтууд ирэх жил нэмэгдэнэ. Засгийн газрын нөөц санг мөн энэ жилийнхээс бууруулахгүй.

ТӨХК-иудад гурван төрлийн бүтцийн шинэчлэл хийж буй.

УНТЭ-ийн сувилагч өндрөөс унаж нас барлаа
УНТЭ-ийн сувилагч өндрөөс унаж нас барлаа
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.