УНТЭ-ийн сувилагч өндрөөс унаж нас барлаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 30 секунд
УНТЭ-ийн сувилагч өндрөөс унаж нас барлаа

УНТЭ-ийн сувилагч өндрөөс унаж нас барлаа

Улсын нэгдүгээр төв эмнэлгийн сувилагч өнгөрсөн шөнө өндрөөс унаж, амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Энэ талаар Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, хурандаа Б.Баатархүүгээс тодруулахад “Халдварын бүсэд ажиллаж байсан 42 настай сувилагч Э гэх эмэгтэй өндрөөс унаж амиа алдсан нь урьдчилсан байдлаар тогтоогдсон.

Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороо “УНТЭ-ийн зүүн жигүүрийн зургаан  давхраас хүн унаж нас барлаа” гэсэн мэдээлэл дөрөвдүгээр сарын 29-ний 00:23-д цагдаагийн байгууллагад ирсэн. Энэ хэргийн Сүхбаатар дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байна.

Амь хохирогч тус эмнэлгийн сувилагч ажилтай хүн байсан бөгөөд хэргийн шалгаан нөхцөлийг тодруулахаар цагдаагийн байгууллага ажиллаж байна. Халдварын бүс учраас шууд ороод мэдүүлэг, тайлбар авах боломжгүй байна. Урьдчилсан байдлаар талийгаач зургаан давхраас унасан байж болзошгүй байгаа" гэлээ.

Түүнээс гадна УНТЭ сүүлийн нэг сар орчмын хугацаанд халдварын улаан бүс болоод байгаа. Тасагуудад халдвар тархаж, өдөр бүр эерэг хариу гарсаар байгааг эх сурвалж хэлж байгаа юм. Тиймээс халдвартай нөхцөлд олон хоногоор ажиллаж эмч сувилагч нар  сэтгэл зүйн цохилтод орсон байж болзошгүй.

В.Янукович Украинд эргэн очихоо амлажээ
В.Янукович Украинд эргэн очихоо амлажээ
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.