В.Янукович Украинд эргэн очихоо амлажээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/02/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 7 секунд
В.Янукович Украинд эргэн очихоо амлажээ

В.Янукович Украинд эргэн очихоо амлажээ

Украины Ерөнхийлөгч асан В.Янукович ард түмнийхээ аж амьдралыг хөнгөлөхийн тулд боломж гармагц Украинд эргэн очихоо амлажээ. Тэрбээр Оросын төв телевизийн “Первый канал”-д өгсөн ярилцлагадаа энэ тухайгаа мэдэгдсэн байна. В.Янукович эх орондоо эргэн очиж, эсэргүүцлийн хөдөлгөөнийг тэргүүлэх тухай олон удаа бодсон боловч хамтран зүтгэгчид нь үүний эсрэг байсныг өгүүлсэн аж. Үүнээс гадна түүнийг эх орондоо эргэн очвол амь насыг нь хороохын тулд эсрэг тал бүхнийг хийх нь тодорхой гэдгийг хэлдэг байжээ. Украины Ерөнхийлөгч асан В.Янукович нэг жилийн өмнө Киев хот дахь Майданы талбайд болсон мөргөлдөөний үеэр Оросын нутаг руу оргон зайлсан. Үүний дараа түүнийг эсэргүүцэгчид тус улсын парламент буюу Дээд Радыг тэргүүлж, Ерөнхийлөгчийн ээлжит бус сонгууль явуулснаар П.Порошенко Төрийн тэргүүнээр тодорчээ.

Эх сурвалж: Unen.mn

Мисс П.Шүүдэрцэцэг гэнэтийн бэлгэндээ том
Мисс П.Шүүдэрцэцэг гэнэтийн бэлгэндээ том "даашинз" авчээ
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/02/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.