Улаанбаатарт өдөртөө 19 хэм дулаан байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 27 секунд
Улаанбаатарт өдөртөө 19 хэм дулаан байна

Улаанбаатарт өдөртөө 19 хэм дулаан байна

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Их төлөв цэлмэг. Зөөлөн салхитай. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 5-7 градус, бусад хэсгээр 0-2 градус хүйтэн, өдөртөө 17-19 градус дулаан байна.

Хур тунадас: Нийт нутгаар багавтар үүлтэй, хур тунадас орохгүй.

Салхи: Ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр.

Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор болон Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан, Идэр, Тэс, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндий, Хүрэнбэлчир орчмоор 5-10 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 1 градус хүйтнээс 4 градус дулаан, бусад нутгаар 0-5 градус хүйтэн, өдөртөө Дархадын хотгор болон Алтай, Хангайн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан, Идэр, Тэс голын хөндийгөөр 10-15 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Орхон, Сэлэнгийн сав газраар 20-25 градус, бусад нутгаар 16-21 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Их төлөв цэлмэг. Зөөлөн салхитай. Шөнөдөө 3-5 градус хүйтэн, өдөртөө 18-20 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Их төлөв цэлмэг. Зөөлөн салхитай. Шөнөдөө 5-7 градус хүйтэн, өдөртөө 16-18 градус дулаан байна.

Эмийн бус аргаар өөрийгөө эмчил -ядаргаагаа тайл
Эмийн бус аргаар өөрийгөө эмчил -ядаргаагаа тайл
 
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.