ТЦА: Бусдад төвөг учруулахгүй ЖОЛОО БАРЬЦГААЯ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
4 минут 9 секунд
ТЦА: Бусдад төвөг учруулахгүй ЖОЛОО БАРЬЦГААЯ

ТЦА: Бусдад төвөг учруулахгүй ЖОЛОО БАРЬЦГААЯ

Автомашин жолоодож сурснаар дуртай цагтаа дуртай газар луугаа явах зэргээр үйл хөдлөлийн цар хүрээ тэлж, өдөр тутмын аж амьдрал илүү баялаг болдог.

Нөгөөтээгүүр жолоо барих нь цаг ямагт аюул дагалддаг бөгөөд нэг л алхам буруу үйлдэл хийвэл буцааж болшгүй харуусалтай үр дүнд хүргэх ч магадлалтай.

Цаашид замын хөдөлгөөнд оролцохдоо та бүхэн замын хөдөлгөөний тогтсон дүрэм журмыг мөрдөнгөө бусад замын хөдөлгөөнд оролцож бусад хүмүүст анхаарал тавих сэтгэлээ орхилгүй, аюулгүй таатай зорчиход хичээл зүтгэл гаргах нь зүйтэй.

Хэдийгээр бидний өнөөгийн аж амьдралыг автомашингүйгээр төсөөлөхийн аргагүй боловч автомашины сайн муу талууд нь их бөгөөд түүний бидэнд өгч буй ашиг тус, тав тухын төлөөсөнд хүний алтан амь нас золиослогдох, байгаль орчин, амьдрах орчинд сөрөг нөлөө үүсэж байгаа нь бодит байдал юм.

Сүүлийн жилүүдэд автомашины хүчин чадал огцом сайжирсан боловч энэ нь эсрэгээрээ хайхрамж болгоомжгүйгээр машин жолоодох явдалд улам түлхэц болж байгаа нь харамсалтай.Жолооны ард суухаар өөр хүн болдог гэсэн яриа байдаг ба машины хурд хүчинд хүний сэтгэлийг урхидах тийм далд хүч нуугдан оршдог болов уу.

Бүх жолооч нар энэ далд хүчинд авталгүй уужуу тайван жолоодохгүй л бол аюулгүй, амгалан тайван орныг бүрдүүлэх боломжгүй.

-Харилцан зам тавьж өгөх болон бусдад анхаарал тавих чухал.

Автомашин жолоодох үед зам хөндлөн гарч чадахгүй байгаа явган зорчигч ч юм уу туслах замаас орж чадахгүй байгаа машинтай таарах тохиолдол байдаг. Ийм нөхцөл байдалд зөвхөн дүрэмд баригдалгүй, тухайн хүнд анхаарал тавин зам тавьж өгөх нь чухал юм.

Жолоо барих үедээ харилцан зам тавьж өгөх болон бусдад анхаарал тавих тухай сэтгэлдээ шингээн аль аль нь замын хөдөлгөөнд сэтгэл амар, таатай оролцох нөхцөл бүрдүүлэхэд анхаарна.

Нарийн, хөдөлгөөний ачаалал ихтэй уулзвар дээр машин зүүн эргэж чадахгүй, арын машинуудаа хаасан тохиолдлууд их гардаг. Ийм тохиолдолд эсрэг урсгалын машин нь багахан анхаарал хандуулж зам тавьж өгвөл зүүн эргэх гэж буй жолооч туйлын баярлахаас гадна замын хөдөлгөөн ямарваа саадгүй чөлөөтэй үргэлжлэх боломжтой.

Мэдээж замын хөдөлгөөний дүрмийг зөвөөр мөрдөх нь чухал хэдий ч зарим үед дүрэм журмыг даван бусдад анхаарал хандуулах хэрэгтэй ба бусдын нөхцөл байдлыг ойлгож, замын ерөнхий хөдөлгөөнийг уншиж мэдэн харилцан зам тавьж өгч чаддаг уужим сэтгэлтэй байх шаардлагатай.

-Бусдад төвөг учруулахгүй жолоодлого хийх нь чухал.

Жолоо барих үедээ зөвхөн өөрийн тав тухыг бодолгүй бусад машин, явган зорчигч, зам дагуух айл өрхийн хүмүүсийг ч бодолцон үзэж, машинаа зогсоолд эмх замбараагүй байрлуулах, бусдад тээртэй дуу чимээ гаргах зэргээр төвөг учруулахгүй байхад анхаарцгаая.

Мөн зам дээр хоосон лааз, тамхины иш зэргийг хаях, зөвшөөрөлгүйгээр юм тавих, үлдээх нь бусад хүнд төвөг учруулахаас гадна зам тээврийн осол үүсэх нөхцөл бүрдүүлдэг тул иймэрхүү үйлдэл хийхгүй байцгаая.

Үүнээс гадна зам дагуух айл өрхийн байр сууринд өөрийгөө тавин, машины дуу чимээ, чичиргээгээр тэдэнд хүндрэл учруулахгүй байхаар жолоо барих хэрэгтэй.

“ААЖУУ ЯВБАЛ АЯНДАА ХҮРНЭ ДЭЭ”

ААВ НЬ ХҮҮГЭЭРЭЭ БАХАРХАЖ БАЙНА
ААВ НЬ ХҮҮГЭЭРЭЭ БАХАРХАЖ БАЙНА
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.