Улс орон даяар цар тахлын халдварын нөхцөл байдал амаргүй байгаатай холбогдуулан Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиуд хугацаат цэргийн алба хаагчдаа ар гэрийнхэнтэй нь утсан холбоо болон интернетээр тогтмол хугацаанд “уулзуулж” байгаа билээ. Энэ удаа Зэвсэгт хүчний 123 дугаар анги, Ховд аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабтай хамтран хугацаат албаны дайчдыг ар гэрийнхэнтэй нь утсаар болон интернетээр холбох ажлыг зохион байгууллаа. Энэ үеэр дайчдын ар гэрийнхэн “Албаа нэр төртэй хааж байгаа хүүгээрээ бид бахархаж байна. Аав, ээж хоёр нь маш сайн байгаа. Миний хүү цог золбоотой, жавхаатай цэрэг болжээ” хэмээн баяр хүргэж, олонтой эвтэй байж, сурч мэдэхийн төлөө шамдан, албаа нэр төртэй хаахыг захиж байсан юм.
Ахмад У.Батцэнгэл (Зэвсэгт хүчний 123 дугаар анги)