65 жил иргэддээ үйлчилсэн “Буянт-Ухаа” нисэх онгоцны буудалд хүндэтгэл үзүүллээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
2 минут 54 секунд
65 жил иргэддээ үйлчилсэн “Буянт-Ухаа” нисэх онгоцны буудалд хүндэтгэл үзүүллээ

65 жил иргэддээ үйлчилсэн “Буянт-Ухаа” нисэх онгоцны буудалд хүндэтгэл үзүүллээ

Хөшигийн хөндий дэх шинэ нисэх буудал үйл ажиллагаагаа эхлүүлж буйтай холбогдуулан 65 жил ард иргэддээ үйлчилсэн “Буянт-Ухаа” Олон улсын нисэх онгоцны буудалд хүндэтгэл үзүүлэх ёслол болов.

Тус нисэх буудал нь Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотоос баруун урд зүгт 14.7 километрын зайд Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр Буянт-Ухаад байрладаг. Баруунаас зүүн рүү бууж, зүүнээс баруун руу нисэх хатуу хучилттай нислэгийн нэг зурвастай. Монголын хамгийн том нисэх онгоцны буудал байв.

skip-share

“Буянт-Ухаа” Олон улсын нисэх буудал 2013 онд 1,1 сая зорчигч хүлээн авч байсан бол тус нисэх буудлаар үйлчлүүлсэн гадаад, дотоодын зорчигчдын тоо тасралтгүй өссөөр 2017 оны арванхоёрдугаар сарын 15-нд 1,200,000 дахь зорчигчоо хүлээн авсан.

Иргэний нисэхийн ерөнхий газрын харьяа нэгж болох “Буянт-Ухаа” Олон улсын нисэх буудал 2013 онд 1,1 сая зорчигч хүлээн авч байсан бол тус нисэх буудлаар үйлчлүүлсэн гадаад, дотоодын зорчигчдын тоо тасралтгүй өссөөр 2017 оны арванхоёрдугаар сарын 15-нд 1,200,000 дахь зорчигчоо хүлээн авсан.

2017 онд түүхт 60 жилийн ой нь тохиож буй улсдаа хамгийн томд тооцогдох, хөх тэнгэрийн үүд хаалга гэдгээрээ онцлог тус байгууллагын түүхэн ололт, амжилтыг төр, засгаас өндрөөр үнэлж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Төрийн дээд шагнал ”Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-гоор шагнасан юм.

“Буянт-Ухаа” Олон улсын нисэх буудал нь Иргэний нисэхийн ерөнхий газрын харьяанд олон улс, орон нутгийн нислэгийн нөөц нисэх буудал, ерөнхий зориулалт, нисэхийн сургалт, захиалгат, онцгой, тусгай үүргийн нислэг, агаарын хөлгийн засвар үйлчилгээ болон онцгой байдал иргэний нисэхийн бусад үйл ажиллагаанд ашиглагдана.

“Буянт-Ухаа” Олон улсын нисэх буудал Олон улсын нисэх буудлуудын зөвлөлөөс Эрүүл мэндийн магадлан итгэмжлэгдсэн гэрчилгээ хүлээн авч, Эрүүл мэндийн магадлан итгэмжлэгдсэн нисэх буудал болсноор зорчигч, жуулчид COVID-19 цар тахлын үед болон дараа нь “Буянт-Ухаа” Олон улсын нисэх буудлын барилга байгууламжаар үйлчлүүлэхэд аюулгүй хэвээр байгаагийн баталгаа бөгөөд тэдний эрүүл мэндэд учрах эрсдэлийг бууруулахын тулд урьдчилан сэргийлэх арга хэмжээг олон улсын стандартын дагуу авч буй жуулчинд ээлтэй нисэх буудал болсон юм.

Эх сурвалж: ИНЕГ

Н.Учралын сонгуулийн бэлтгэл ажил эхэлж 655 иргэнд харааны шил хийлгэж өгчээ
Н.Учралын сонгуулийн бэлтгэл ажил эхэлж 655 иргэнд харааны шил хийлгэж өгчээ
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.