Н.Учралын сонгуулийн бэлтгэл ажил эхэлж 655 иргэнд харааны шил хийлгэж өгчээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 8 секунд
Н.Учралын сонгуулийн бэлтгэл ажил эхэлж 655 иргэнд харааны шил хийлгэж өгчээ

Н.Учралын сонгуулийн бэлтгэл ажил эхэлж 655 иргэнд харааны шил хийлгэж өгчээ

Өнгөрсөн 11 дүгээр сард СБД-ийн иргэдийн дунд БНСУ-ын "Юүжин Оптикал" нүдний эмнэлгийн эмч нар үнэ төлбөргүй хараа зүйн үзлэг оношилгоо, мэдээлэл зөвлөгөө өгөх арга хэмжээг зохион байгуулжээ.

Улмаар хараа зүйн үзлэг оношилгоонд хамрагдсан 1000 гаруй иргэдээс харааны шил зайлшгүй зүүх шаардлагатай 655 хүнд БНСУ-д үйлдвэрлэгдсэн харааны шилнүүдийг хүлээлгэж өгсөн байна.

УИХ-ын гишүүн, ЦХХХ-ны сайд Н.Учралын урилгаар БНСУ-ын нүдний эмнэлгийн эмч мэргэжилтнүүдийн 11 хүний бүрэлдэхүүнтэй баг Сүхбаатар дүүрэгт 2 дахь удаагаа ажилласан нь энэ юм. Өмнө нь буюу 3-р сард зохион байгуулагдсан энэхүү арга хэмжээнд 580 иргэн хамрагдаж байжээ.

Н.Учрал 2020 оны сонгуульд СХД-ээс нэр дэвшсэн. Харин энэ удаагийн сонгуульд СБД-ээс нэр дэвшихээр сүүлийн хоёр жил иргэд рүү чиглэсэн үйл ажиллагаа, арга хэмжээг идэвхтэй зохион байгуулж байгаа билээ.

Энэ долоо хоногт сайжруулсан шахмал түлш борлуулах цэгийн тоог 450 болгоно
Энэ долоо хоногт сайжруулсан шахмал түлш борлуулах цэгийн тоог 450 болгоно
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.