Төлбөрийн карт ашиглан 850 сая төгрөгийн луйврын гүйлгээ хийжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/09/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
3 минут 46 секунд
Төлбөрийн карт ашиглан 850 сая төгрөгийн луйврын гүйлгээ хийжээ

Төлбөрийн карт ашиглан 850 сая төгрөгийн луйврын гүйлгээ хийжээ

 

CAS_8530Өнгөрсөн онд төлбөрийн карт ашиглан 1300 үйлдлээр  850 сая орчим төгрөгийн луйврын гүйлгээ хийснийг банкны салбарынхан онцоллоо.

Шангри-Ла зочид буудлын хурлын танхимд болсон  Төлбөрийн картын эрсдлийн Олон улсын зөвлөгөөнөөр  төлбөрийн картын энэхүү эрсдлийг хэрхэн хаах вэ гэдэгт төвлөрч ярилцсан юм.

Энэ үеэр Монгол банкны дэд ерөнхийлөгч Э.Батшугараас дараах асуултад хариулт авлаа.

-Банкинд дугаарлан урт дараалал үүсгэдэг үе алсарч, төлбөрийн карт болон гар утас, интернетээр  дамжуулан төлбөр хийх шинэ эрин рүү монголчууд шилжсэн. Гэвч ухаалаг систем рүү шилжсэн ч эрсдэл байсаар байна. Эрсдлээс ангижирах гол арга зам нь юу вэ?

-Өнөөдөр Монгол Улсад Төлбөрийн системийн талаар бие даасан хууль байхгүй.  Олон улсын жишигт төлбөрийн системийн талаар тусдаа хууль бий. Тиймээс төлбөрийн картын луйврын гүйлгээнээс хамгаалах гол хүчин зүйл нь бие даасан хуультай болох юм. Энд төлбөрийн картын нууц, аюулгүй байдлыг хэрхэн хангах вэ гэдгийг тусгайлан хуульчилснаар эрсдлийг хязгаарлана. Монголбанкны зүгээс тусгай  хууль боловсруулах нь зүйтэй гэж үзээд  ажлын хэсэг гарган ажиллаж байна. Түүнчлэн картын дэд бүтцийг нэгтгэх замаар  үр ашгийг сайжруулвал олон зөрчил буурах юм. Ингэснээр хэрэглэгчид илүү найдвартай хямд үйлчилгээ авах боломж бүрдэнэ.

 Бэлэн бус гүйлгээнд шилжиж буй үзүүлэлтийг бусад орнуудтай жишвэл ямар байгаа вэ. Өнөөдөр хичнээн хүн төлбөрийн карт хэрэглэж байна?

 – Бэлэн бус гүйлгээнд шилжих олон улсын  зарчмыг бид баримталж байгаа. Дэлхийд гүйлгээний 75 хувь нь бэлэн бусаар байгаа бол манайд бэлэн гүйлгээ нь 87 хувийн үзүүлэлттэй гарсныг сая илтгэл дээр дурдлаа.  Бэлэн бус гүйлгээ 2013 онтой харьцуулбал 46 хувиар өссөн нь энэ гүйлгээ хурдтай нэмэгдэх дүр зураг бууж байна. Улсын хэмжээнд  3,3 сая ширхэг  төлбөрийн карт  хэрэглэж байна гэсэн тоо бий.  Төлбөрийн картын системийг нийтийн хэрэглээнд  нэвтрүүлж хэвшүүлэхэд цаг их орно. Гэхдээ манай улс  төлбөрийн картыг богино хугацаанд нэвтрүүлж байна. Хамгийн гол нь сүлжээний аюулгүй байдлыг хангахад бүх талын оролцоо чухал. Наад зах нь хэрэглэгч картын мэдээллээ нууцлах, бусдад дамжуулахгүй байх. Картаар үйлчлэгч байгууллагууд заавал пинкод хийж байж гүйлгээ хийдэг болчихвол эрсдэл хумигдана.  Улсын хэмжээнд 13 мянган картаар үйлчлэгч байгууллага бий гэсэн тооцоо бий. Үүнд шилжих ажлыг өрнүүлж байгаа. Ихэнх терминал эзэмшигчид пинкод хийж үйлчилдэг.

-Сүүлийн үед шинээр бий болоод байгаа эрсдлийн нэг нь  гаднаас картууд оруулж ирэн луйвар хийх явдал гарсныг салбарынхан ярьж байна. Энэ тухайд?

-Энэ эрсдэлд картаар үйлчлэгч байгууллагуудыг хамруулан луйврын гүйлгээнүүд хийх явдал гарч байгаа. Тиймээс энд тухайн байгууллагууд нухацтай хандаж нягтлах ёстой.  Нөгөөтэйгүүр картаар үйлчлэгч байгууллагууд Монголбанкны төлбөр тооцоотой холбоотой дүрэм, журмыг мөрдөж ажиллах хэрэгтэй. Энэ бол хэн хүний анхаарах зүйл.

 Б.Заяа

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгт зургаан жилийн хорих ял оноох санал гаргалаа
УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгт зургаан жилийн хорих ял оноох санал гаргалаа
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/09/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.