УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгт зургаан жилийн хорих ял оноох санал гаргалаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 53 секунд
УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгт зургаан жилийн хорих ял оноох санал гаргалаа

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгт зургаан жилийн хорих ял оноох санал гаргалаа

Хөгжлийн банкны гэх 80 хүн, дөрвөн хуулийн этгээдэд холбогдох хэргийн эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдаан болж байна.

Шүүх хуралдаан 47 өдрийн турш үргэлжилж 80 шүүгдэгчээс 48-ыг нь гэм буруугүй, 32-ыг нь гэм буруутай хэмээн шийдвэрлэсэн билээ.

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгийг шүүхээс гэм буруутай хэмээн шийдвэрлэсэн. Харин өнөөдөр хариуцлага хүлээлгэх шүүх хуралдаанаар УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгт нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээр хасах, зургаан жил хорих ял оноох саналыг прокуророос шүүхэд гаргасан байна.

Сануулахад, УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг нь найзын харилцаатай “НВЦ” ХХК-ийн захирал Ц.Баатарбилэгийн "Хөгжлийн банкны шаардлага хангахгүй атлаа зээл авах...” гэсэн ашиг сонирхлын үүднээс УИХ-ын гишүүний бүрэн эрхэд хамааралгүй, Хөгжлийн банкнаас "НВЦ" ХХК-ийг зээл авахад нь дэмжлэг үзүүлжээ. Үүнийхээ хариуд өнгөрсөн 2017 оны есдүгээр сард Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах "Хангарди" ордны хойд талд Ц.Баатарбилэгээс 100,000 ам.долларын буюу 246,825,000 төгрөгийн авлига авчээ.

Ё.Баатарбилэгийг Эрүүгийн хуулийн 22.4.2 болон 22.10.2 гэсэн зүйл ангиудаар ялласан.

22.4.2 нийтийн албан тушаалтан хахууль авах: Нийтийн албанд ажиллах эрхийг таван жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж 5-12 жил хүртэл хугацаагаар хорих.

22.10.2 үндэслэлгүйгээр хөрөнгөжих: үндэслэлгүйгээр нэмэгдсэн хөрөнгө, орлогыг хурааж нийтийн албанд ажиллах эрхийг бүх насаар хасаж 2-8 жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл 2-8 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Б.Сүндэръяа: Би амь нас, амьдралаараа дэнчин тавьж байна
Б.Сүндэръяа: Би амь нас, амьдралаараа дэнчин тавьж байна
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.