Монгол хvний дэлхийд эзлэх байр суурь, vнэ цэнийг нэмэгдvvлэх нь бидний зорилго
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/06/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
9 минут 24 секунд
Монгол хvний дэлхийд эзлэх байр суурь, vнэ цэнийг нэмэгдvvлэх нь бидний зорилго

Монгол хvний дэлхийд эзлэх байр суурь, vнэ цэнийг нэмэгдvvлэх нь бидний зорилго

IMG_1423“Шинэ шинэлэг бvхнийг Нэкстээс” гэсэн уриан дор vйл ажиллагаагаа амжилттай явуулж, єдєр ирэх бvр бизнесийн цар хvрээгээ єргєжvvлж буй “Нэкст Электроникс” ХХК-ийн Ерєнхий захирал Л.Чулуунболдтой ярилцлаа.

-Сайн байна уу? Юуны ємнє бидний саналыг хvлээн авсан танд баярлалаа. Таны бизнесээ хэрхэн эхлvvлсэн талаар ярилцлагаа эхлvvлье?

-Сайн байна уу. Танай сонины уншигчдад энэ єдрийн мэнд хvргэе. Бид 2008 онд анхны бизнес болох “Мебель таун” гэр ахуйн тавилгын дэлгvvрийн павилонд тавил­гын vйлдвэрийн танилцуулга болон єєрийн реклам сурталчилгааг явуулахаар хэд хэдэн LG брэндийн LCD телевизор , DVD байршуулсныг vйлчлvvлэгчид сонирхон худалдан авах хvсэлтийг нэлээд гаргаж байсанаас бидний цахилгаан бараа нийлvvлэх, жижиглэн худалдааны сvлжээ дэлгvvрvvд байгуулах бизнесийн санаа тєрсєн тvvхтэй. Судалгааны явцад залуу гэр бvл, дундаж орлоготой болон дундаас доош орлоготой хvмvvст зориулсан цахилгаан бараа бvтээгдэхvvнийг нийлvvлэлт хангалтгvй санагдсан тул бид vvнд чиглэж ажиллая гэж шийдсэн. Тиймээс БНХАУ-ын дэлхийн зах зээлд танигдсан, нэртэй брэндvvдийг экспортын албан ёсны эрхтэйгээр баталгаат засварын хамт борлуулах зорилгоор TCL, Haier, Midea, Hisense, Konka, Skyworth, Galanz, Lenovo брэндvvдийг сонгон хамтран ажиллаж эхэлсэн.
Тvvнчлэн бид зах зээлд Солонгос, Турк болон БНХАУ-ын брэндийн барааг зах зээлд хvлээн зєвшєєрєгдєхvйц хямд vнээр, нэмэлт урамшуулалтай нийлvvлж байгаа нь худалдан авагчдын хэрэгцээнд нийцдэг юм.

-Єнєєдрийн байдлаар “Нэкст элекстроникс” ХХК нь цахилгаан барааны зах зээлд ямар байр суурь эзэлж байгаа вэ?

-Бид єнєєдєр Монгол Улсын импортоор нийлvvлж буй гэр ахуйн цахилгаан барааны 1/4 буюу 25 орчим хувийг нийлvvлж байгаа ба телевизор худалдан авч буй 3 хvн тутмын нэг нь манай компанийг сонгон vйлчлvvлсэн тоо баримт байдаг. Монголын зах зээлд нийлvvлэгдэж буй Samsung брэн­­дийн бvтээг­дэхvvний 50%-иас дээш нийлvvлэлтийг, LG брэндийн 80%-иас дээш нийлvvлэлтийг манай компани дангаараа хангаж байна. Мєн телевизор, угаалгын машины нийлvvлэлтийн зах зээлийг тэргvvлж байна.

-Танд бизнес эрхлэхэд ямар саад бэрхшээл тулгарч байсан, бэрхшээлд та хэрхэн ханддаг вэ?

-Нуугаад яах вэ одоогийн цаг vеэс єнгєрсєн бvх зvйлээ эргэн харахад олон зvйлийг алдсан мэт санагддаг. Бараа бvтээгдэхvvнээ захиалах­даа судалгаа хийл­­гvйгээр єєрсдийн сонирхол vзэмжээр сон­­госноос борлог­­дохгvй, алдаг­­­­далтай борлуулах, улирлын онцлогийг тоо­­цоогvйгээс хугацаа алдах, даатгал хийлгээгvйгээс бараа норох, vрэгдэх, дутах мєн хяналт алдсанаас алдагдах зэрэг дотоод бэрхшээл олон тулгарч байсан. Мєн бэлтгэн нийлvvлэгч­­дээс нийлvvлэл­­тийн хугацаа хожим­­дуулах, чанарын доголдол гаргах, сэлбэг хэрэгсэл тасалдах зэрэг бэрхшээл учирч байсан ч хамт олныхоо хvчээр тэр бvх бэрхшээлийг даван туулж ирсэн.

-Танай компанийн хувьд санхvv, хєрєнгє оруулалтын асуудлаа хэрхэн шийдэж энэ амжилтанд хvрсэн бэ? Банк санхvvгийн байгууллагын vvрэг ямар байсан бэ?

-Манай компани байгуулаг­дсан цагаасаа л ХААН Банктай хамтран ажиллаж банкнаас санал болгож буй тєрєл бvрийн санхvvгийн бvтээгдэхvvнийг авч ашиглаж ирсэн.
Єнєєдєр бид ХААН Банкийг санхvvгийн гол стратегийн тvншээ гэж vздэг. Учир нь манай компанийн санхvvгийн харилцаанд ХААН Банк дангаараа 80 орчим хувийг эзэлж байдаг. Бидний бизнесийн єсєн дэвжих vйл явц бvр ХААН Банктай салшгvй холбоотой гэж болно. Бид ХААН Банктай хамтарч ажиллахдаа сэтгэл хангалуун байдаг, цаашид ч хамтран ажиллана гэж бодож байна.

-Танай компанийн сан­хvv, хєрєнгє оруулалтын тал дээр ХААН Банкны дэмжлэг туслалцаа хэр их байдаг вэ?

-Компанийн эргэлтийн хєрєнгийн дутагдлыг нєхєх, Хєрєнгє оруулалтын зээлээр санхvvжvvлж дэлгvvрийн барилга худалдан авах, барьж байгуулах ажлыг єнгєрсєн зургаан жилийн хугацаанд амжилттай явуулсан байна. Энэ бvхэнд ХААН Банктай тууштай хамтран ажиллаж ирсэн. Энэ дашрамд Эрхэм таны итгэлт анд уриатайгаар улс орны єнцєг булан бvрт хvрч vйлчилдэг ХААН Банкны хамт олонд талархал илэрхийлж байна.

-Танай ком­­­­панийн мар­­­­­кетин­­­гийн бодлого их євєр­­мєц санагд­­даг. Нууц биш бол бизнес эрхлэгчиддээ зориулж туршлагаасаа хуваалцана уу?

-Бид шинэчлэгч байхыг vргэлж эрхэмлэдэг. Тэр ч ут­­гаараа “Шинэ шинэлэг бvхнийг Нэкстээс” гэсэн уриа­­­тайгаар ажил­­ладаг. Бид маркетингийн арга хэм­­­­жээнvvдээ зах зээлд нийлvvл­­дэг бvтээг­­­­­­дэхvvн, брэн­­­­дийнхээ давуу тал, хэрэглэгчдэд очих хэмнэлт, ашиг тусыг сонирхолтой хэлбэрээр олон хvнд хvргэж нийгэмд болон хэрэглэгчдэд хєрєнгє оруулах зорилготой байдаг тул бидний мессеж vйлчлvvлэгчдэд илvv хvрдэг гэж ойлгодог. Манай бvх ажилтан бvгд маркетерууд гэж хэлж болно. Цаг vеийн хэрэгцээ шаардлага, хэрэглэгчдийн хvсэл сонирхолыг мэдэрч ойлгодог, тэдэнд байнга тус­­лахыг эрмэлздэг манай хамт олон шинэ санал санаачлага гаргаж тvvнийг нь дэмжиж урам­­шуулсанаар шинэ мар­­­кетин­гийн санаа тєрж гардаг. Санаачлага амжилтын угтвар гэж болно.

-Орчин vеийн хvмvvсийн цаг завыг хэмнэсэн онлайн худалдааны талаар та бvхэн ямар ажил хийж байна вэ?
Манай компаний цахилгаан барааны зах зээлд анхлан онлайн худалдааны сайт www.next.mn –ийг ажиллуулж эхэлсэн. Онлайнаар бараа авбал дэлгvvрийн vнээс 3% хямд байхаас гадна захиалга єгсєнєєс хойш 6 цагийн дотор vнэгvй хvргэлт хийх, нэмэлт бэлэг урамшуулал, чатаар vнэ тохиролцох, зэрэг зєвхєн онлайн хvрээний маркетингийн арга хэрэгслийг ашигладаг.

-Танай компани єнєєд­рийг хvртэл хичнээн ажлын байр бий болгосон бэ?

-Анх баруун 4 замд байрлах жижиг дэлгvvрт 6 хvний бvрэл­­дэхvvнтэй ком­паниа байг­уулж байсан бол єнєєдєр Нэкстээр овоглосон 250 гаруй ажилтантай болжээ.

-Аливаа биз­­несийн хєдєл­­гєгч хvч нь тухайн байгууллагын ажилтнууд байдаг. Та бvхэн ажилт­­нуудынхаа нийгмийн асуу­­далд хэрхэн анхаардаг бол?

-Бид ажилтнуудынхаа нийгмийн асуудалд судалгаа хийж, орон сууц болон єндєр vнийн дvнтэй худалдан авалтыг нь дэмжих, хэрэгцээтэй бараа бvтээгдэхvvнийг ком­паниасаа хєнгєлттэй зээлээр авах, ХААН Банкнаас хєн­гєлєлттэй нєхцєлєєр цалин­гийн зээлд хамруулах, жил бvр шилдэг ажилтнуудаа шалгаруулан гадаад улсад аялуулах, эмнэлгийн vзлэг шинжил­­гээнд хамруулах зэр­гээр ажилтнууддаа хандсан vйл ажиллагааг явуулсаар ирлээ. Мєн ажилтнуудынхаа ажлын vр дvн, ажилдаа хандах хандлагаас нь хамааран цалин­­гийн урамшуулал бий болгон ажиллаж байна.

-Танай компанийн ирээ­­дvйн зорилго юу байна вэ?

-“Нэкст Электроникс” ХХК-ийг тєсєєлєхєєсєє илvv Нэкст группийг, єєрєєр хэлбэл ирээдvйд Монгол улсдаа тэргvvлсэн томоохон групп компанийг тєсєєлєн харж байна. Зах зээлд эзлэх хувийн жингээ нэмэгдvvлэхээс гадна, гэр ахуйн цахилгаан барааны салбарт ахиц дэвшил гаргахыг хичээн ажиллана. Тvvнээс гадна єєрсдийн ажлын туршлагад vндэслэн єєр шинэ салбар руу орох бодолтой байгаа. Мєн ажилтнуудынхаа орлого, хангамжийг нэмэг­­дvvлэх, улс эх орныхоо эдийн засагт оруулах хувь нэмрээ єсгєх, Монгол хvний дэлхийд эзлэх байр суурь, vнэ цэнийг нэмэгдvvлэхийн тєлєє ажиллах зорилготой байна.

-Бизнесийн гараагаа хаанаас, юунаас эхлэхээ мэдэхгvй байгаа дєнгєж биз­несийн салбарт хєл тавьж байгаа хvмvvст хандан та юу зєвлєх вэ?
Биз­­несийн сал­барт хvчээ сорих гэж буй залууст мин­ий єгєх зєвлєгєє бол их энгийн. Ерєєсєє л гадаад улс орнуудаар сайн аял, vз, сур. Хэдий чинээ их зvйл vзэж туршлага хуримтлуулна чамайг угтах бизнесийн vvд хаалга тєдий чинээ нээгдэж байдаг. Яг л явсан нохой яс зууна гэдэг шиг.Мєн шинэ салбарт хvчээ сорьж шинэлэг санаануудыг нэвт­­рvvлэн ажил­­лахыг эрмэлзэх хэрэгтэй гэж хэл­­мээр байна.

-Танд баярлалаа. Ажлын амжилт хvсье.
Эх сурвалж:

Жүжигчин М.Түвшинхүү: Зуун саяыг өгчих, хэний ч санаанд оромгүй НААДМЫН НЭЭЛТ хийе
Жүжигчин М.Түвшинхүү: Зуун саяыг өгчих, хэний ч санаанд оромгүй НААДМЫН НЭЭЛТ хийе
 
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/06/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.