Монгол төрийн “их гарын тоглогч”
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
8 минут 22 секунд
Монгол төрийн “их гарын тоглогч”

Монгол төрийн “их гарын тоглогч”

Юуны түрүүнд казино санаанд орж байна уу. Тэгэх ч учиртай. Монголын төр шиг банк дампууртал казинодчихоод түүнийхээ төлөө шүүхээс ял сонсчихоод төрийн өндөр албан тушаал хашиж суудаг практик ховор биз ээ. Бид өнөөдрийн нийгмийн алдааг засахыг хүсч байгаа л бол тэр түүх рүү эргэн харах ёстой. Хадгаламж” банкны 14.2 тэрбум төгрөгөөр казино тоглож онц их хэмжээний хохирол учруулсан хэрэгт холбогдож байсан УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, УИХ-ын гишүүн Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг нар өнөөдөр төрийн өндөр албан тушаал хашиж байна. УИХ-ын дарга Г.Занданшатар тэр үед D0000803 тоот дипломат паспорттой, эхлээд 7 824 113 вон, дахин 56 820 660 вон солиулжээ.

Өнөөдөр Г.Занданшатар хэн билээ, УИХ -ын дарга. Тэр тусмаа олон жилийн өмнөөс яригдсан Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт хийсэн УИХ-ыг удирддагаараа өмнөх УИХын дарга нараас ялгардаг. Тэр УИХ -ыг сайн удирддаг уу? Нэг гашуун жишээ дурсъя. 2019 оны тавдугаар сарын 24-ний баасан гараг. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан дээр “УИХ-ын гишүүд хариуцлага, сахилгагүй байвал УИХ өөрөө тарах асуудлыг тавьж болно. Хэн нэгний шахалтгүйгээр” гэж хэлснээсээ хойш тэр дарга нэг л хийморьгүй харагдах болсон. УИХ бол Г.Занданшатарын хувийн компани биш. Ашиг орлого, амжилт нь буурахаар “Өөрсдөө дампуурчихъя” гэж тунирхдаг захирлаар удирдуулдаг ч байгууллага биш билээ.

Тэр зунжин, намаржин “УИХ тарж магадгүй”, “Тарлаа гэхэд сонгуулиа ҮХНӨ оруулах тухай Ард нийтийн санал асуулгатай хамтатгачих уу, яах вэ” гэж манарцгаасан. 2019 оны наймдугаар сарын 14-ний лхагва гараг. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанд оролцохдоо “бөмбөг тэсэлчихээд” гараад явчихав. Тэрбээр “Танай намын удирдлагууд л УИХ-ыг 108 гишүүнтэй болгох санал гаргачихаач гэж надаас гуйж миний гараар могой бариулсан шүү дээ” гээд хэлчихсэн байна. Тэр үед МАН-ын бүлгийнхэн Ерөнхийлөгчийг 108, 99 гэсэн тоо гаргаж ирсэн, ёстой хүлээж авахгүй дээ гээд пээдийж суутал хашир улстөрчийн хувиар Х.Баттулга бариад өгчих нь тэр. МАН-ын гишүүд дэлбэрэх шахам сэтгүүлчдэд мэдээлэл өгч эхлэв. “Ерөнхийлөгчид тал засаж болно. Гэхдээ “УИХыг 108 гишүүнтэй болгох санал гаргачих гэж дээ” гэж халаглацгаана. Гэхдээ үүнд Ерөнхийлөгч “Танай намын удирдлага гэж хэнийг хэлэв. Намын дарга У.Хүрэлсүхийг үү, УИХ-ын дарга Г.Занданшатарыг уу, хэнийг хэлсэн нь сонин биш. Харин Г.Занданшатарыг гэх магадлал яагаад өндөр байсан бэ гэхээр Ерөнхийлөгч “Дургүй байгаа бол та нар танай намын бүлэг удирдлагуудынхаа санал болгосон 1 0 8 гишүүнтэй болох төслийг татаад ав л даа.

 Харин тэр тохиолдолд би Үндэсний зөвшилцлийн комиссын дарга байхаас татгалзана” гэсэн “бойкот” хийжээ. Энэ бол аль ч утгаараа Г.Занданшатарт хаягласан үг байлаа. Хувь тохиолоор ч юм уу, хувьсгалын тохироогоор ч юм уу Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт гэгч том “хөзөр” Г.Занданшатарт хаяглагдаж түүхэнд үлдэнэ. Түүнийг Баянхонгорынх учраас одоогийн Ерөнхийлөгч ид найр тавьсан гэх шүүмжлэл ба Ерөнхийлөгчөөс шүүхийг “салгаад авчихсан”, УИХ-ын даргын болон УИХ-ын нэрийн өмнөөс Ерөнхийлөгчид Х.Баттулгад “хатуурхдаг” ч ядмагхан жүжиг болох нь олон талаар ажиглагддаг. Тэгээд ч төрийн зиндааны “тоглогчдод” энэ бол наад захын “мэргэшил” шахуу нохой заль. Хэрэв үнэхээр хүчирхэг УИХ-ын дарга, хуулийг мөрддөг чигч хууль тогтоогч мөн бол “төрийн төмөр нүүр”-ийг Төрийн тэргүүнд харуул л даа. Зарлиг гаргаад Засгийн газарт чиглэл өгч, УИХ-ыг чинь үл тоогоод байгаа хоёр хуудас цаасыг юу гэж тайлбарлах вэ? Засаглалын зарчим ярьж, эмх цэгц, улс төрийн соёл яриад Японд атаархаад сууж байхаар наадахаа цэгцэл.

Түүнээс нэг л удаа хачин их зүйлийг хүлээж билээ. Одоогоос жил гаруйн өмнө, 2019 оны арванхоёрдугаар сарын 18-нд УИХ -ын дарга Г.Занданшатар Монгол Улсаас хилийн чанадад суугаа дипломат төлөөлөгчийн газруудын тэргүүн нартай уулзсан юм. Тэр үеэр төрийн албанд байгаа алдаа дутагдлыг тав ангилж ярьснаа “Дипломат албанд ажиллаж байгаа хүмүүсийг яг ингэж ангилж болно. Хорлон сүйтгэгчдээс нь эхэлье. Хар тамхины хэрэг дэлхийд Монгол Улсын дипломат алба төдийгүй Монгол Улсын төрийг шороотой хутгалаа. Үүний хохирлыг мөнгөөр үнэлэх аргагүй.Наанадаж өөрийнхөө карьерыг, цаанадаж дипломат албаны нэр сүрийг, хамгийн гол нь Монгол Улсын нэр хүнд, цэнхэр паспортын чадамжийг алдагдуулсан хариуцлагагүй үйлдэл. Энэ бол хамгийн том хорлон сүйтгэх ажиллагаа” гэв. Энэ талаар дорвитойхон зүйл хийхийг мөн ч их хүлээсэн дээ. Бас л “шоу үзүүлбэр”, “шог гараа” байсан бололтой. Төрийн байгууллага, төмчит компаниудын томилгооны талаар хамгийн их “санаа зовдог” болчихоод байгаа УИХын дарга Г.Занданшатар Монголбанкны Дэд ерөнхийлөгчөөр Г.Энхтайванг томилуулсан. Г.Занданшатарыг Гадаад харилцааны сайдын үүрэг гүйцэтггэгч байхад “гүйцэтгэх туслах”-аар ажиллаж байсан, одоогоор хамгийн их хэл ам татлаад байгаа Үндэсний давхар даатгалын корпорацийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан намтартай.

Гэтэл өнөөдрийн байдлаар, тэр тусмаа цар тахлын үеэр Монголбанк Хадгаламжийн даатгалын корпорацид ямар томилгоо хийж, хэдэн хууль зөрччихөөд байгааг мэдэж байна уу, УИХ-ын дарга аа! Яахаараа УИХ-ын дарга Г.Занданшатарын шууд дэмжлэгээр Баянхонгор аймгийн ИТХын даргаар сар гаруй ажиллаж орон нутгийн сонгуульд нэр дэвшээд ялагдсан мэргэжлийн бус хүн Б.Батбаяр “Үндэсний давхар даатгалын компани” нэртэй төрийн өмчит ХКийн Гүйцэтгэх захирлын түр орлон гүйцэтгэгч гэдэг албан тушаал “зохиогоод” шалгаруулалтгүй томилогдчихдог юм бэ? Санхүүгийн зохицуулах хороо мөн л УИХ - д харьяалагддаг. Тус хорооны Ажлын албаны дарга нь Г.Занданшатар, Б.Батбаяр нарын “нутгийн дүү ” Т . Жамбаажамц . Ковидын эсрэг хуулийн 3.2 дугаар заалтыг зөрчин яаран ийм томилгоо хийх ямар шалтгаан байсан бэ? Хөдөө аж ахуйн даатгал, малын индексжүүлсэн даатгал гэхчлэн улирлын, энэ бизнесийн “сезон”, нийгмийн анхаарал өөр тийш хандсан зэргээр Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө энэ салбарын удирдлагыг Баянхонгорынхон ноёрхох шалтгаан байсан юм уу. Эсвэл ТӨБЗГ -ын удирдлагад гэргийнхээ дүүг байн байн томилоод байдаг шигээ гэр бүлийн “ ажлаа” зохицуулаад байна уу. УИХ-ын даргын томилдог албан тушаалууд Ерөнхийлөгчийн сонгуульд маш чухал нөлөөтэй тул анхаарахгүй орхих аргагүйг сануулъя.

МАН-ын генсек Ц.Чулуунзагд болох уу
МАН-ын генсек Ц.Чулуунзагд болох уу
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.