МАН-ын генсек Ц.Чулуунзагд болох уу
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
2 минут 17 секунд
МАН-ын генсек Ц.Чулуунзагд болох уу

МАН-ын генсек Ц.Чулуунзагд болох уу

МАН-ын Ерөнхий ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргаар томилогдсон учраас МАН-ын гал тогоог барих эрхмийн эрэлд сэм мордоцгоожээ. Энэ нь томилгооны дараа ч биш байх, төлөвлөгөөний дагуу эртнээс эрэлд мордсон биз. Тиймдээ ч дараагийн генсекийг намын удирдах түвшин, аппаратад ажиллаж байсан залуусаас сонгохоор шийдвэрлэсэн гэдгийг эх сурвалж хэллээ.

Учир нь тэд сүүлийн жилүүдэд МАН-ын дотоод ажилд гар бие оролцож, ялалт ялагдлын алинд ч нэгэн сэтгэлээр зүтгэсэн учраас намын жаргал зовлонг мэдэх хүн хэрэгтэй гэж үзсэн бололтой. Тэдгээрт МАН-ын Хэвлэл мэдээлэл, цахим бодлогын газрын дарга Ц.Чулуунзагд, Намын байгуулалтын газрын дарга Н.Энхбаатар нарыг удирдах түвшинд нэрийг нь дурдаад эхэлжээ.

Намын удирдах түвшинд тоогдоод буй Ц.Чулуунзагдын хувьд МАН-ын бүх шатны сонгуульд генсек Д.Амарбаясгалантай гар сэтгэл нийлж ажилласан, хэвлэл мэдээллийнхэнтэй ойр, пиараар мэргэшсэн, намын ажилчид болон гишүүдтэй аль ч түвшинд ойлголцож чаддагаараа онцлог гэдгийг дурдсан. Тиймээс түүнийг Ерөнхий нарийн бичгийн дарга болбол шат шатны сонгуульд намаа удирдан орох туршлагаас гадна бүхий л түвшинд ойлголцож чадна хэмээн үзэж байгаа аж.

Мөн ихэс ахасаасаа үнэлгээ аваад байгаа Н.Энхбаатарын хувьд ч намыг удирдлагаар хангах тал дээр анхаарч ажилласан гэж үзэж байгаа юм байна. Тэрбээр урьд өмнө Төрийн өмчит МИАТ-ын дэд захирлаар ажиллаж байсан бөгөөд Хэнтий аймагт болсон УИХ-ын нөхөн сонгуульд нэрээ дэвшүүлэхээр зэхэж байсан ч эцэст нь нэрээ татсан гэдгийг санаж байгаа байх.

Ямартай ч МАН олон сонгуулийн утаа үнэртэж, дотоод ажилд нухлуулж байсан залуусаасаа генсек болгохоор ярьж байгаа аж.

Түмэн.мн

Их хуралд нэр дэвших Н.Энхбаярын багийнхантай танилц!
Их хуралд нэр дэвших Н.Энхбаярын багийнхантай танилц!
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.