Н.Энхбаярыг дүүгийнхээ хамт ирж мэдүүлэг өг гэж дууджээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/04/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 36 секунд
Н.Энхбаярыг дүүгийнхээ хамт ирж  мэдүүлэг өг гэж дууджээ

Н.Энхбаярыг дүүгийнхээ хамт ирж мэдүүлэг өг гэж дууджээ

АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн энэ оны эхний улиралд 146 үйлдлэтэй, 125 холбогдогчтой 101 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулжээ. Шалгаж буй хэргүүдийн дийлэнх нь  төрийн албан хаагчид эрх мэдэл албан тушаалаа урвуулсан гэдэг үндэслэлд  хамаарч байна. Шалгасан хэргүүдийнхээ  17-д нь яллах дүгнэлт үйлдүүлэх, 18-ыг нь хэрэгсэхгүй болгуулах, 10-ыг нь түдгэлзүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлээд байгаа аж. Мөн 42 хэрэгт холбогдсон   хүмүүст мөрдөн байцаалтаа үргэлжлүүлэн хийж байна хэмээн АТГ-ын  хэвлэлийн ажилтан мэдээллээ.

АТГ-ын шалгах хэргийн  дотор Н.Энхбаярын хэрэг ч мөн багтжээ.  Түүнийг цагаан сарын үеэр Солонгосоос Монголдоо ирэхэд нь АТГ-ынхан  мэдүүлэг, тайлбар авах гэсэн боловч удалгүй Солонгос руугаа яваад өгсөн юм. Харин тэр үеэр Н.Энхбаярыг цагдаагийн байгууллагаас бас шалгаж байгаа талаар албаны эх сурвалжууд хэлж байлаа. Тэгвэл саяхнаас цагдаагийн Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрынхны  шалгаж байсан хэргийг нь АТГ-т шилжүүлжээ. Н.Энхбаярыг залилан, авлигын хэргээр АТГ-т шалгахаар болсон байна. Тиймээс түүнийг олон жилийн турш гадаадад амьдарч, интерполоор эрэн сурвалжлагдаж байгаа гэх төрсөн дүү Н.Энхтуяагийнхаа  хамт ирж мэдүүлэг өгөхийг шаардан, дуудаж  буй ажээ.

Б.Баяр 

Эх сурвалж: Tumen.mn

Сөрөг хүчний үүргээс сайн дураар татгалзсан АН
Сөрөг хүчний үүргээс сайн дураар татгалзсан АН
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/04/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.