ЦААНААСАА Л НЭГ “ЦАГААН ЮМ” ЯРЬЖ БОЛОХГҮЙ НЬ ДЭЭ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/04/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
3 минут 30 секунд
ЦААНААСАА Л НЭГ “ЦАГААН ЮМ” ЯРЬЖ БОЛОХГҮЙ НЬ ДЭЭ

ЦААНААСАА Л НЭГ “ЦАГААН ЮМ” ЯРЬЖ БОЛОХГҮЙ НЬ ДЭЭ

 

FOTOЕрөнхий сайд Ч.Сайхан­билэг уржигдар орой ард түмэндээ хандаж ээл­­жит мэдээллээ хийхдээ “Нийгэмдээ эв эе, ойлголцлын уур амьсгалыг нэг хэсэгтээ бүрдүүлье.
Ядаж нэг сар дандаа сайн сайхан, цагаан юм ярьцгаая. Гэгээн сарынхаа туршид том, дунд, жижиг, шинэ үйлдвэр, сайн үйлчилгээ, сайхан санаачилга, хариу нэхээгүй тус, бүтээлч бизнесмен, доллар олсон, Монголд бүтээсэн бүхнээ мэдээлэн сурталчилж, бахар­­хан дуурсгая” хэмээн уриалж түүнийг нь чих тавин сонссон Монголчуудын ихэнх нь шинэ долоо хоногийн ажилдаа урам зоригтой, үнэхээр л бүтэн сарын турш “Цагаан юм” ярих сэтгэлтэй цугларцгаасан билээ.
Гэтэл өглөө ирээд комьпютерээ асааж хараад л “Өө хөөрхий. Юу яасан бүтэн сар бэлгэ дэмбэрэлтэй юм ярих.
Сайхан юм ярихыг уриалсан Ерөнхий сайдын маань танхим ч хэд хоногийн настай нь мэдэгдэхгүй боллоо” гээд бүгд л уруу царайлаад эхэлсэн. Түрүүч нь 1-р нүүрт

Бүтэн сар “Цагаан юм” ярих сэтгэлтэй цугларцгаасан ч тун удалгүй уруу царайлсан Монголчуудын шаналгаа, сэтгэлийн зовлон нь өнөөх л Тавантолгой, 1072 хувьцаа, Гашуунсухайтын төмөр замаас үүдэлтэй нь тодорхой болж, Ч.Сайханбилэг сайд маань ч хэдэн удаа мэдээлэл хийх нь тодорхойгүй болчихдог юм байна. Ерөөсөө л Монголчууд бидний азын тэнгэр харанхуйлж, бүх л асуудал нь “Чөтгөрийн тойрог”-т орооцолдчихоод амь тэмцэн эргэлдэж эхэлжээ. Бид хэчнээн сайхан зүйл мөрөөдөөд, хэн нэгнийхээ сэтгэлийг байхгүй “Цагаан юм”-аар хуурах гээд ч эдийн засаг, санхүүгийн “үнэн”-ий өмнө өвдөг сөхөрч, хэчнээн инээх гээд ч муухан үрчийхээс цаашгүй болж.
Бүтэн сар “Цагаан юм” ярихыг “Хараар будсан” Тавантолгойн гэрээг Монголын талаас ахалж байгаа М.Энхсайхан сайд сэтгүүлчдэд мэдээлэл хийхдээ “УИХ-ын даргын чуулганы нээлт дээр хэлсэн үгэн дэх баримтууд нь өнгөрсөн хоёрдугаар сард олон нийтэд танилцуулсан хувилбар байсан” гэсэн бол УИХ-ын дарга З.Энхболд нь болохоор “Энэ гэрээ бол өнөөдөр гарын үсэг зурах гэж байсан хувилбар. Өглөө 10.30 цагт Гадаад хэргийн яамнаас цаасаар болон цахимаар авсан. М.Энхсайхан шиг хүн миний буруу зөв ярихыг шүүхгүй. М.Энхсайханы буруу зүйл хийж байгааг шүүдэг нь УИХ. Тийм учраас миний үгэнд итгэх хэрэгтэй” гэж тас хөндлөн зүтгээд байдаг. Эцэст нь Тавантолгойн гэрээг УИХ-аар оруулж, тал талаас нь зулгааж байж батлах, үгүй бол Ч.Сайханбилэг сайдын танхимаас хэдэн сайдыг сугалан огцруулж, дахиад л засаглалын дуусдаггүй хямрал руугаа бөмбөрөх үлдэж байна. Ядаж ганц сар “Цагаан юм” ярих боломжгүй болчихдог нь хэзээ, хэний хийсэн ямар гээч уршигтай, хар муу үйлийн үр гээч вэ.

Эх сурвалж:

Л.Пүрэвсүрэн: Хойд Солонгос руу нийт 104 үхэр ачиж явуулсан
Л.Пүрэвсүрэн: Хойд Солонгос руу нийт 104 үхэр ачиж явуулсан
 
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/04/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.