Монголбанкны захиалгаар Үл хөдлөх хөрөнгийн Тэнхлэг зууч компанийн хараат бусаар хийсэн 2015 оны дөрөвдүгээр сарын “Орон сууцны үнийн индекс”-ийн (ОСҮИ) судалгааг олон нийтэд танилцуулж байна.
Тус судалгаагаар ОСҮИ дөрөвдүгээр сард 16.5 хувьтай гарлаа. Энэ нь өмнөх сараас -0.7 хувь буурсан үзүүлэлт юм. Харин оны эхэн үетэй харьцуулахад -2.0 хувь, өнгөрсөн оны мөн үетэй буюу 12 сарын өмнөхтэй харьцуулахад -6.9 хувиар буурчээ.
Шинэ орон сууцны үнийн индекс 27.2 хувьтай гарлаа. Энэ нь өмнөх сараас 0.9 хувиар өссөн үзүүлэлт юм. Харин оны эхэн үеэс 0.3 хувиар, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 1.2 хувиар өссөн байна.
Хуучин орон сууцны үнийн индекс суурь үеэс 10.7 хувьтай гарлаа. Энэ нь өмнөх сараас -1.9 хувиар, оны эхэн үеэс -4.7, өнгөрсөн оны мөн үеэс -11.6 хувиар буурсан үзүүлэлт юм.
Нэгдсэн |
Шинэ о/с |
Хуучин о/с |
|
Индексийн өөрчлөлт /суурь үе 2013.01-с/ |
16.5% |
27.2% |
10.7% |
Өмнөх сартай харьцуулахад |
-0.7% |
0.9% |
-1.9 % |
Оны эхэнтэй харьцуулахад |
-2.0% |
0.3% |
-4.7% |
Өмнөх оны мөн үетэй харьцуулахад |
-6.9% |
1.2% |
-11.6% |
ОСҮИ-ийг Хедоник регрессийн аргаар тооцоолж буй бөгөөд энэхүү тооцоололд тухайн сард Улаанбаатар хотод борлуулагдахаар зах зээлд нийлүүлэгдсэн шинэ, хуучин 4414 орон сууцны мэдээллийг хамруулсан байна.
ОРОН СУУЦНЫ ҮНИЙН ИНДЕКС (2015-04 САР)
Монголбанк, “Тэнхлэг зууч” компанитай хамтран 2015 оны 4 дүгээр сарын “Орон сууцны үнийн индекс”-ийг тооцоолон, танилцуулж байна. Энэхүү тооцоо, судалгаанд тухайн сард зах зээлд нийлүүлэгдсэн шинэ, хуучин 4414 орон сууцны үнийг хамруулсан болно.
ОРОН СУУЦНЫ ҮНИЙН ИНДЕКС
ЗУРАГ 1: УЛААНБААТАР ХОТЫН ОРОН СУУЦНЫ ҮНИЙН ИНДЕКС /2013.01=1.00/
2015 оны 4 дүгээр сард зах зээл дээр өндөр өртөг бүхий шинэ орон сууц нийлүүлэгдсэнтэй холбоотойгоор шинэ орон сууцны үнэ өмнөх сараас өссөн ч хуучин орон сууцны үнийн огцом бууралт нь орон сууцны үнэ буурахад нөлөөлжээ.
ЗУРАГ 2: ОРОН СУУЦНЫ ҮНИЙН ИНДЕКСИЙН ЖИЛИЙН ӨСӨЛТ /2013.01=1.00/
2013 оны 1 дүгээр сараас эхлэн орон сууцны үнийн индексийг тооцсон бөгөөд орон сууцны үнийн жилийн өсөлт 2014 оны 3 дугаар сард хамгийн өндөр буюу 23.7%-д хүрчээ. Харин 2014 оны 4 дүгээр сараас эхлэн өсөлтийн хурд саарч, улмаар сүүлийн 5 сарын туршид орон сууцны үнэ жилийн өмнөхөөс буурсан байна.
Жишээ: “Алтай” хотхонд 2014 оны 7 дугаар сард 1 м2 дундаж үнэ 2,108,512 төгрөг байсан бол 2015 оны 4 дүгээр сарын байдлаар 1,869,507 төгрөг болж 11.3%-иар буурсан байна.
1. Шинэ орон сууцны үнэ
Шинэ орон сууцны 1м.кв дундаж үнэ нь 2015 оны 4 дүгээр сарын байдлаар 2,174,000 төгрөг болж өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 3.8 хувиар буурсан дүнтэй байна.
Байрны гэрчилгээ нь гараагүй бол шинэ орон сууц.
Иргэдийн хувьд 2 өрөө байр худалдан авах боломж нь 3-4 өрөө байр худалдан авах боломжоос харьцангуй их.
ЗУРАГ 3: ШИНЭ ОРОН СУУЦНЫ 1 М.КВ ДУНДАЖ ҮНЭ /сая.төгрөг/
Сүхбаатар дүүрэгт шинэ орон сууцны 1м.кв-ийн дундаж үнэ хамгийн өндөр байгаа бол Сонгино хайрхан дүүрэгт хамгийн бага байна.
ЗУРАГ 4: ШИНЭ ОРОН СУУЦНЫ 1 М.КВ ДУНДАЖ ҮНЭ /сая.төгрөг/
2. Хуучин орон сууцны үнэ – 2 өрөө байр
Хуучин 2 өрөө байрны дундаж үнэ нь 2015 оны 4 дүгээр сарын байдлаар 96,339,000 төгрөг болж өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 5.4 хувиар буурсан дүнтэй байна.
ЗУРАГ 5: ХУУЧИН 2 ӨРӨӨ БАЙРНЫ ДУНДАЖ ҮНЭ /сая.төгрөг/
ОРОН СУУЦНЫ ҮНИЙН ИНДЕКС (2015-04 САР)
Эх сурвалж: www.mminfo.mn