Парисаас Каир руу нисч явсан Египетийн нисэх онгоц алга болжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/05/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 16 секунд
Парисаас Каир руу нисч явсан Египетийн нисэх онгоц алга болжээ

Парисаас Каир руу нисч явсан Египетийн нисэх онгоц алга болжээ

КАИР. /TASS/. Египетийн иргэний агаарын тээврийн EgyptAir компанийн A320 нисэх онгоц сураггүй алга болсон тухай "Аль-Яум ас-Сабиа" цахим хуудсанд мэдээлсэн байна. Парисаас Каирын чиглэлд орон нутгийн цагаар 23:09 цагт хөөрсөн MS804 аяллын дугаартай уг нисэх онгоцны бүхээгт 58 зорчигч болон нисэх багийн 10 гишүүн байгаа юм.

Нисэх онгоц Газар Дундын тэнгис дээгүүр нисч байх үедээ радарын дэлгэцэнд харагдахгүй болж холбоо тасарчээ. Зарим мэдээллээр, нисгэгчид Афин хотын дээгүүр нисч байх үедээ холбоо барьсан, түүнчлэн Туркийн агаарын орон зайд байх үедээ холбоо барьсан гэх мэдээллүүд байгаа юм. Нисгэгчид холбоо тасрахаас өмнө “нисгэгчдийн бүхээгт утаа гарч байгаа” тухай мэдээлсэн байна.

Одоогоор уг онгоц Каирт буух ёстой цагаас 1 цаг 30 минут өнгөрч байгаагаас гадна өдийд шатахуун нь дууссан байх учиртай.

Египетийн агаарын цэргийн хүчний нисэх онгоцууд А320 нисэх онгоцыг эрэн хайх ажиллагаанд оролцож байна.

Д.Нямтулга

Эх сурвалж: Монцамэ

ТАВАНТОЛГОЙН УУРХАЙ БОЛ ОРОН НУТАГТАА ХӨГЖЛИЙН ДАВУУ БАЙДЛЫГ БИЙ БОЛГОДОГ
ТАВАНТОЛГОЙН УУРХАЙ БОЛ ОРОН НУТАГТАА ХӨГЖЛИЙН ДАВУУ БАЙДЛЫГ БИЙ БОЛГОДОГ
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/05/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.